Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэлгийн мэдээллийн систем ашиглалтад оров
2018-12-13 16:48
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэлгийн мэдээллийн систем ашиглалтад оров.
Хятадын Ардын явдлын яам болон Хятадын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоот хурлаас гаргасан Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хоёр төрлийн тэтгэлгийн мэдээллийн систем 12-р сарын 12-ны өдөр ашиглалтад оров.
Хятадын төрийн зөвлөл 2015 оны 09-р сард “Хүнд бэрх амьдралтай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэлэг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэлгийн дүрмийн санал”-ыг хэвлэн тарааж, 2016 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болов.
Тус хоёр төрлийн тэтгэлгийг хэрэгжүүлж эхэлснээр Хятадын 10 сая хүнд бэрх амьдралтай хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон 10 сая хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиг хүртээх юм байна.
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
