Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Ян Инкай өчигдөр буюу 11-ний өдөр Шанхай хотноо:
- Хятад улсын шинэ эрчим хүчний чадал 50.9 хувьд хүрсэн нь түүхэндээ чулуужмал эх үүсвэрийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаас давлаа гэж хэлэв.
Хятад улс 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтын оргил үеийг давж, 2060 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг саармагжуулах хөгжлийн зорилтыг 2020 онд дэвшүүлсэн юм. Шанхайд болсон олон улсын нүүрстөрөгчийг саармагжуулах бодлого, технологи, бүтээгдэхүүн, ололт амжилтын үзэсгэлэнгийн нээлтэд Ян Инкай:
- Өнгөрсөн гурван жилд Хятад улс энэ талаар сайн эхлэл тавьсан. Бодлогын загварчлал гаргаж, гол салбаруудад нүүрстөрөгчийн ялгаруулалтын оргил үе, саармагжуулах үеийн төлөвлөгөө, хэрэгжилт, дэмжлэгийн бодлого боловсруулсан гэж хэллээ.
Цогц бодлогын дэмжлэгээр Хятадын ногоон, нүүрстөрөгч бага ялгаруулдаг инноваци эрч хүчээр дүүрэн байна. Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо цаашид нүүрсхүчлийн хийг бууруулах, бохирдлыг багасгах, ногоон байгууламжийг тэлэх, өсөлтийг нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй хийнэ гэж Ян Инкай хэлэв.
