Цагаан сарын амралтын дараахан тэнгэр хүйтэрч, цаг агаар муудсан ч гэсэн Хөххотын Сайхан дүүргийн албан тушаалтнууд, оршин суугчид хамтран зохион байгуулсан хорооллын ариун цэврийн үйл ажиллагаа ид явагдаж байлаа. Энэхүү үйл ажиллагаа бол ХКН-ын ӨМӨЗО-ны Хорооны Төлөөлөгчдийн Х Хурлын зорилго зорилтын дагуу авч байгаа Сайхан дүүргийн арга хэмжээний гол нэгэн төрөл билээ. Энэ тухай Сайхан дүүргийн Намын хорооны нарийн бичгийн дарга Юүнь Жунхөүтэй ярилцлаа.
- Та сайн байна уу. Төлөөлөгчдийн Х Хурлын зорилго зорилтыг хэрэгжүүлэхэд яагаад ариун цэврийн цэгцлэлтийг гол болгосон бэ?
- Сайхан дүүрэг бол Хөххотын хамгийн том дүүрэг бөгөөд эдийн засаг, нийгмийн олон талын ажил маш хурдтай хөгжин, олон жилийн турш санхүүгийн орлого ямагт бүх хотын тэргүүнд жагсаж, иргэдийн оршин суух орчин тойрныг бүх талаар сайжруулах, аз жаргалтай Сайхан дүүргийг бүтээн байгуулахад бат бэх суурийг тавьсан. Төлөөлөгчдийн Х Хурлаас иргэдийн ажиллаж амьдрахад орчны стандартыг дээшлүүлэхэд шинэ шаардлага дурдсан бөгөөд хотын Намын хороо, Засгийн газар ч гэсэн энэ тухай дээд төвшний шаардлага тавьсан юм. Ийнхүү Сайхан дүүрэг цаг тухайд нь их талаас гардаж, том төсөв төлөвлөгөөг гаргахын зэрэгцээ “Жижиг ажил жижиг асуудал”-ыг ч анхааралдаа авсан. Эдгээр асуудал нь харахад бага юм шиг боловч үнэндээ иргэдийн амьдралын чанар чансаа болон хотын дүр төрхөд нөлөөлж байдаг.
- Сайхан дүүрэг ямар арга хэмжээгээр орчин тойрныг ерөнхийлөн цэгцлэн засахыг дэмжсэн бэ? Ямар үр дүнд хүрэв?
- Бид 2016 оны эцсээр хотын орчин тойрныг ерөнхийлөн цэгцлэн засаж дээшлүүлэх ажлыг идэвхтэй өрнүүлж, тодорхой хэмжээний амжилтад хүрсэн. Нэгдүгээрт, гудамж талбайн дүр төрхийг цэгцлэн засах төслийг дэмжиж, гурван гудамжийг дүүргийн зэрэглэлийн үлгэр дууриал гудамж болгон засаж, 6 замыг бага жижиг зэрэглэлийн гудамжны үлгэр жишээ болгон чимж, мөн 13 зөргийг цэгцлэн зассан. Хоёрдугаарт, хуучин жижиг хорооллыг цэгцлэн засаж төслийг дэмжих ажлыг сайн хийж, нийт 1.3 сая метр квадрат талбай бүхий шинэ хуучин хорооллыг шинэчлэн засаж, 9577 өрөө бага байшингуудыг нурааж, 56 мянган иргэдэд ашиг хүртээсэн. Гуравдугаарт, “Дөрвөн талын ажлыг дэмжих”, “Тавыг цэвэрлэх”, “Тавыг шалгах” “Арван хоёрыг засах” зэрэг цэгцлэн засах ажлыг өрнүүлж, 243 мянган тонн хог хаягдлыг нийт цэвэрлэн арилгасан гэх зэрэг олон ажил хэрэгжүүлсэн. 2017 оны 1 дүгээр сараас эхэлж, хотын Намын хороо, хотын Засгийн газрын шаардлагын дагуу орчин тойрныг цэгцлэн засах ажлыг Өвөр Монгол орны хэмжээнд өрнүүлсэн.
- Дараагийн алхамд ямар ажлыг гол болгон хийхээр төлөвлөж байгаа тухайд?
- Дараагийн алхамд хөрөнгө оруулах эрчим, ажиллах эрчмээ чангаруулж, Бараан Байшингийн Нуга газрын цэцэрлэгт 5.2 тэрбум юаний хөрөнгө оруулах, Чулуун Хүний Тохойн цэцэрлэгт 1.2 тэрбум юаний хөрөнгө оруулах. Халгай голыг ерөнхийлөн засахад 9.6 тэрбум юаний хөрөнгө оруулах, Сайхан дүүргийн Ардын Эмнэлэгт 560 сая юаний хөрөнгө оруулах, Цагаан Суваргын хүнсний хүрээлэнд 550 сая юаний хөрөнгө оруулах, боловсролын салбарын 8 төсөлд 270 сая юаний хөрөнгө оруулах, мөн хөдөө аж ахуйн хүрээлэнд 3.6 тэрбум юаний хөрөнгө оруулах зэрэг үлэмж олон бүтээн байгуулалтыг бүх талаар дэмжиж, “Иргэдэд хөнгөлөлт үзүүлэх”, “Саадгүй нэвтрэх”, “Бохирдлыг улам сайн засах”, “Цэнгэг ус”, “Боловсон суртал”-аар гол ажил болгон шинжлэх ухаанлагаар удирдан, орчин тойрны ариун цэвэр гэх энэхүү “Жижиг ажил”-ыг нарийн сайн хийж, ард иргэдийн оршин амьдрах орчин тойрныг сайжруулна.
