Ирэх оны 10 дугаар сарын 18-наас 27-нд БНХАУ-ын төвийн нутгийн Ху Бэй мужийн төв Ухань хотноо зохион байгуулах “Дэлхийн цэргийн наадам”-д Хятад улсын зэвсэгт хүчний 400 гаруй тамирчин оролцоно.

Олон улсын цэргийн спортын зөвлөлөөс 1995 оноос эхлэн дөрвөн жил тутам зохион байгуулж эхэлсэн олон төрөлт спортын наадмын үеэр спортын 27 төрлийн 320 гаруй тэмцээнийг зохион байгуулах бөгөөд энэ удаагийн наадамд агаарын теннис, ширээний теннис, эрэгтэйчүүдийн гимнасик зэрэг төрлүүд шинээр нэмэгдэх ажээ.
Дэлхийн цэргийн долдугаар наадамд 100 гаруй орны 10 мянга гаруй тамирчин оролцож, өрсөлдөх юм. “Хятадын тамирчид гольфоос бусад бүх төрлийн тэмцээнүүдэд оролцох ба энэ наадамд оролцохоор 29 багийг бүрдүүлэх бөгөөд энэ оны эцэс гэхэд тамирчдыг сонгосон байх юм” гэж Батлан хамгаалах яамны мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
“2019 оны дөрөвдүгээр сар гэхэд тэмцээнүүдийг зохион байгуулах 35 талбайг байгуулсан байх бөгөөд наадмын тасалбар гуравдугаар сараас эхлэн худалдаанд гарна” гэж уг наадмыг зохион байгуулах хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Чэн Рүйфэн мэдээлжээ.
