solongonews
Дэлхийн хамгийн урт шилэн гүүрний нээлт Хятадад боллоо
2016-08-15 10:35
Дэлхийн хамгийн урт шилэн гүүрний нээлт Хятад улсад боллоо.

        "Цагирагласан луу" хэмээх нэртэй дэлхийн хамгийн урт шилэн гүүр Хятадын Ху Нань мужийн Жан Жяжей үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээгджээ. Энэхүү гүүр нь 300 метрийн гүнтэй уулын хөндийн дээгүүр, газраас 450 метрийн өндөрт тавигдсан байна.
Шилэн гүүрнээс Тянь Мэнь уул тэр чигтээ харагдах бөгөөд аль хэдийнээ хэдэн сая жуулчид цуглаад байгаа ажээ.
        Тус гүүрний бат бөх, аюулгүй байдлыг шалгаж олон туршилт явуулсан байна. Цууралт өгсөн шилэн дээгүүр том оврын суудлын тэрэг явуулахад цууралт нь нэмэгдээгүй, өөрчлөлт өгөөгүй аж. Түүнчлэн олон лантуугаар ээлжлэн цохиход ямар ч гэмтэл хагарал үүсээгүй гэнэ.


 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : http://news.e23.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл