solongonews
Самаба тосгоны аз жаргал
2020-09-29 11:42
Самаба тосгоны аз жаргал.

Чинээлэг амьдрал тэмцэл зүтгэлээс ирдэг. "Чинээлэг нийгмийг" биелүүлэх нь Хятадын иргэн бүрийн хүсэл тэмүүлэл, эрэлхийлэл байсаар ирсэн. Энэ жил бол Хятад улс бүх талаар чинээлэг нийгмийг цогцлон байгуулж, ядууралтай эрс шийдэмгий тэмцэх эцсийн жил болно. Хятад улсын баруун өмнө бүсэд байрлаж буй Юүньнань муж нь Хятад улсын ядууралтай тэмцсэн гол бүс нутгийн нэг юм. Одоогоор Юүньнань мужийн иргэд бүгд хичээн чармайж ядууралтай тэмцэж байна. Намар цагтай хөл нийлүүлэн бид хот хөдөө орон нутаг, тариалангийн газраар явж Юүньнань мужийн иргэдийн амьдралтай танилцсан.

09-р сарын 24-ний өдөр “Юүньнань нутгаар аялан чинээлэг амьдралтай танилцах” гол сэдэвт гадаад суртал ухуулгын мэдээллийн хэрэгслийн сурвалжилгын багийн гишүүд Хунхэ шяниас мордож, 37 км уулан замаар аялж Баохуа балгасанд хүрч очсон байлаа. Хятадын хамгийн том талбайтай шатан тариа-Самаба шатан тариа энд байрладаг ажээ.

Самаба тосгоны хөгжлийг хараад Лю Юй баяслаа

Хунхэ шяний соёл, аялал жуулчлалын товчооны орлогч дарга Лю Юй баригдаж буй зочид буудлуудын талаар дурдахдаа инээдээ барьж чадсангүй байлаа.

- Машиндаа унтаад буувал зураг авахуулах аялал жуулчлалын загварт өөрчлөлт гарч бий. Өнөөдөр болоход орон нутгийн соёлыг мэдэрч чаддаг дээд төвшний, тогтвортой хөгжилтэй, соёлын аялал жуулчлалын бизнест нутгийн хүмүүс ч оролцоотой болж бий гэж Лю Юй танилцууллаа.

Юүньнань мужийн төв хотоос хамгийн ойр байгаа шатан тариа нь Самаба шатан тариа мөн ажээ. Күнь ( Күньмин) Мө (Мөхань) хурдны зам ашиглалтад орохоос өмнө Хунхэ шянь нь Хэкөү, Пинбянь, Жяньшүй, Мэнзи аялал жуулчдын зам шугамын эцэст байрладаг байв. Уг хурдны зам ашиглалтад орны дараа Хунхэ шянь хамрагдсанаар хөрөнгө мөнгө, нөхцөл боломж ихтэй болсон байна.

Энэ жил Кантэн гэр камп , Сүхун эртний уламжлалт Хани үндэстний цөөнхийн тосгон зэрэг хөдөө аж ахуйн соёлын чиг үүрэг бүхий зочид буудал ажиллуулсан байна.

- Өөрийн өрөөнийхөө цонхоор тариан газар,усан үхэр,алсын уулсыг олж харах нь хот сууринд амьдардаг хүмүүсийн хүсэн мөрөөддөг үзэмж биш үү. Уул нь зөвхөн үр тариад л түшиглэн амьдардаг бидний тариачид аль нэг өдөр аялал жуулчлалын салбарт ажиллах боломжтой болсон гэж санамааргүй байна гэж Лю Юй хэллээ.

Энэ оны Үндэсний баярын өдрийн амралтаар Самаба шатан тарианы үзэмжийн бүсийг бүрэн нээлттэй байснаасаа хаалттай үзэмжийн бүс болгоно гэж зарласан байна. Энэ нь үзэмжийн бүсийн стандартчилагдсан менежментийг цаашид ахиулах болно.

- Бид тосгоны иргэдийн хамт Самаба шатан тариатай танилцахад зориулалттай 13 км-ын зам тавьсан. Та бүхэн мань энэхүү замаар аялж,дуу аялуулж бий Хани үндэстний иргэдтэй уулзах боломжтой бөгөөд тарианы дунд шумбаж бий загасыг ч олж харах боломжтой шүү гэлээ.

Зорьж ирж бий жуулчдыг хараад Чэнь Жыгуан баяслаа

-Шатан тариа нь бидний хувьд амьдрал бөгөөд үе үеийн хүмүүсийн үндэс суурь. Бид үүнийг сахин хамгаалах үүрэгтэй. Тахлын дараа олон зочид үүний тухай ойлголт авахыг хүсэж байна гэж гэр бүлийн зочид буудал ажиллуулж байгаа Чэнь Жыгуан танилцуулсан байлаа.

Хорин жилийн өмнө 18 настай Чэнь Жыгуан Баохуа балгасны Лунма тосгоны шатан тарианы дунд хөл нүцгэн гүйж байсан бол 20 жилийн дараа тэрээр шатан тарианы дунд өөрийн зочид буудал ажиллуулсан байв.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Чэнь Жыгуан нутгаасаа холдож, амьдралаа залгуулах зорилгоор бусад нутагт ажиллаж, их мөнгө олж байсан боловч олон жилийн турш тарьсан цагаан будааны тариагаа дурсах болгон зүрх сэтгэл нь эмзэглэдэг. Төрөлх нутгийн аялал жуулчлал хөгжсөнөөр шатан тарианы үзэмжийн бүсээр аялах нь хүмүүст таалагдсан сонголт болсноор Чэнь Жыгуан нутаг буцаж хувийн бизнесээ эхлүүлэх боломжийг 2016 онд олж харжээ. Гэрийн хэдэн байшингаа буудал болгон ажиллуулах талаар бусад нутгаар хүрч туршлага солилцсоны дараа тэр “Тяньпань Рэнжя” гэр бүлийн зочид буудлаа ажиллуулжээ.

Аялал,амралт зугаалганы хамгийн тохиромжтой үед түүний буудал жуулчдаар дүүрдэг байжээ. 2018 онд тэрээр буудлын байшингаа шинэтгэн барьж,уулын 12 зочдын өрөөгөө 17 болгосон юм.

-Бидний буудалд Гуандүн,Шанхай,Бээжин зэрэг олон муж хотоос хүрэлцэн ирсэн зочид бий. Хүмүүс шатан тарианы өвөрмөц өнгө төрхийг бусад хүмүүстэй хуваалцахаар бидний буудлын зохицуулсан ажиглалтын тавцанг ашиглан олон зураг авахуулдаг гэжээ.

Жуулчидтай хамт нугасны өндөг түүж, шатан тарианы дунд загас агнах нь мөн Чэнь Жыгуангийн “ажил” болно. Тэрээр зочид буудлын эзэн төдийгүй мөн тогооч, хөтөч, жолооч мөн ажээ. Хамгийн чухал нь Чэнь Жыгуан түүний буудалд ирсэн жуулчидтай найзалж, зоог дэлгэн суудаг.

-Тэдгээрийн олонх нь энд 3-аас дээш удаа ирсэн хүмүүс байдаг бөгөөд буудал ажиллуулан сайжруулах талаар надад олон санал өгсөн. Та хар даа, энэ шилэн дээврийг Шаньдүн мужийн найз мань зөвлөсөн. Өмнө нь нэг давхрын зочны өрөө үргэлж хүйтэн байдаг байсан бол одоо дулаахан, гэрэл гэгээтэй болжээ гэлээ.

Чэнь Жыгуан зочид буудлаасаа жилд ойролцоогоор 80,000 юань олох боломжтой. Одоо тэрээр амарч зугаалахаар ирсэн хүмүүстээ нэн өндөр төвшинд үйлчилж,хүн бүхэн шатан тарианы тухай гоё сайхан дурсамжтай болох явдал болно.

Тосгоны номын өрөөний ном унших дуунд Люй Вэньжуань баяслаа

Ядуугаас ангижруулах ажлын багийн гишүү Люй Вэньжуань саяхан худалдаж авсан зургийн номыг тосгоны хүүхдүүдэд таалагдсан байгааг хараад: хүүхдүүд сайн номтой, сайн ном унших нь миний хамгийн том хүсэл юм гэлээ.

Люй Вэньжуань ХКН-ын Юүньнань мужийн суртал ухуулгын газрын Баохуа балгасны Гата тосгонд байгаа Ядуурлыг бууруулах багийн ажилтан бөгөөд тэрээр дөнгөж энэ оны 06-р сард энэхүү ажлыг хариуцсан юм. Бид түүнтэй уулзахад тосгоны номын өрөөд ном уншихаар байнга ирдэг хэдэн хүүхэд түүнтэй тоглож байв.

Гата тосгон Самаба шатан тарианы ойролцоо байрлаж,2019 онд ядуугаас ангижирсан байна. Өнөөдөр болоход уг тосгон хөдөө орон нутгийн цахим худалдаа, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэн, үзэсгэлэнт хөдөө тосгоныг бүтээн байгуулахад анхаарал хандуулж байна.

-Номын өрөө зохицуулах нь тун хялбар. Харин бидний бодох зүйл бол энэхүү номын өрөөг хэрхэн ажиллуулах вэ гэсэн асуудал.

Люй Вэньжуань Гата тосгонд ирсний дараа олон арга хэмжээ авч тосгоны хүүхдүүдийг номын өрөөндөө урьж, хүүхдүүдийн аажмаар ном унших дадал хэвшлийг бий болгохыг зорьсон байна. Тэрээр хүүхдүүдийн унших дуртай номын тухай судалж, өөрийн мөнгөөрөө хүүхдүүдэд ном авч уншуулдаг ажээ.

- Нүнжя номын өрөө нь тосгоны иргэд, ялангуяа хүүхдүүдийн диваажин юм. Хүүхдүүд гайхамшигтай ертөнцийн талаар эндээс суралцана. Тэднийг нэн сайн сайхан ирээдүй,баян чинээлэг амьдралын тулд сайн сурч судлахыг хүсэж байна гэж тэрээр хэллээ.

Шинэ байшингаа хараад Ү Шюйлянь баяслаа

-Бид ядуурлаас ангижирсан байна. Одоо зөвхөн чинээлэг амьдралтай л больё гэж бодож байна гэж Гата тосгоны иргэн Ү Шюйлянь хэлсэн байна.

Түүний амьдардаг байшин бороо орсоор гоождог байсан бол одоо тавтай тохилог болсон төдийгүй гал тогоо, угаалгын өрөө зохицуулсан байжээ.

-Бид тосгоноос 10 нугас, хэдэн кг жараахайг төлбөргүй авсан. Аз жаргал бол тэмцлийн үр дүн юм, шаргуу хөдөлмөрлөж чадвал илүү сайхан амьдралтай болно.

Ү Шюйляний энэхүү үзэл тосгоны иргэн Ү Хунсыд хүлээн зөвшөөрөгдсөн байжээ. Тэрээр тосгоны нугас үржүүлэх хоршооны гишүүн бөгөөд өөрөө 30 гаруй нугас арчилдаг байлаа. Түүний зөвхөн нугасан өндөг зарсны жилийн орлого 5000 орчим юань бөгөөд хоршоо нь борлуулалтыг хариуцдаг. Хүнсний ногоо, хүнсний бүтээгдэхүүнийг өөрсдөө тарьж ургуулдаг тул идэж дуусаагүй тохиолдолд зарж борлуулах боломжтой. Одоо засгийн газарт олон дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгжиж байна. Тэрээр үржлийн цар хүрээг өргөжүүлэх эсвэл тосгонд аялал жуулчлалыг хөгжүүлэх давуу талыг ашиглан гэр бүлийн амьдралаа нэн сайн болгохоор төлөвлөж байна.

Самаба тосгоны суртал ухуулгын хана дээр “Гоё үзэсгэлэнт байдлаа хадгалж, аз жаргалтай амьдаръя” гэж бичээстэй байдаг. Энэ нь шатан тариатай тосгоны чинээлэг амьдрал билээ.

Зохиогч: ВАН ХУАНЬ, ЛИ ЖА, ЛИ ХЭНЧЯН, ЛИ ВЭНЬЖҮНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : yunnangateway.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл