solongonews
Tариачид шинэ байшинтай болно
2016-01-25 19:57
Өнгөрсөн жил Жао Хуа гуай нурах шахсан муу байшингаа засан сэлбэх нөхвөр мөнгөний төсөлд хамрагдаж, 60 хавтгай дөрвөлжин метр тоосгон байшинтай болсон байна.

1 дүгээр сарын 23-ны өдрийн үдээс өмнө Хянган нутагт -30 градус хүрч хүйтэрч байсан хэдий ч Залайд хошууны Холбоо шянгийн Ү Даохэз тосгоны тариачин Жао Хуа гэр бүлээрээ телевизээр Өөртөө Засах Орны “Хоёр чуулган”-ны шууд нэвтрүүлгийг хүлээн авч сонирхож байв.

- Бидний өнөөдрийн шинэ орон сууц “Арвыг хамруулах” төслийг хэрэгжилтийн ач тус! Өмнө нь бидний амьдарч байсан байшин өнгөрсөн зууны 70-аад оны үеийн шавар байшин. Зундаа борооноор дусаал дусаж, өвөлдөө хүйтэн салхи нэвт үлээдэг байсан юм. Хотод хөлсний ажил хийж байгаа хүү минь санаа зовоод дахин дахин утастаж асуудаг байж билээ гэж Жао Хуа ярьж байв.

Өнгөрсөн жил Жао Хуа гуай нурах шахсан муу байшингаа засан сэлбэх нөхвөр мөнгөний төсөлд хамрагдаж, 60 хавтгай дөрвөлжин метр тоосгон байшинтай болсон байна.

- Манай шинэ байшин цэвэр цэмцгэр бөгөөд саруул тохилог, өвөл дулаан, зун сэрүүн амьдрахад үнэхээр таатай. Энэ удаагийн “Хоёр чуулган”-д Өөртөө Засах Орны Намын хороо Засгийн газраас хөдөө тосгоны нурах аюултай байшинг засан сэлбэх ажлыг нэмэгдүүлнэ гэж байгаагаар маш олон тариачид манайхтай адил бороо дусалж, хүйтэнд даарахгүй тоосгон байшинтай болоосой гэж хүсэж байна.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.northnews.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл