Лаос, Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны зөвлөлийн дарга, Лаос улсын Үйлдвэр, Худалдааны Яамны дарга Каймани Бэньшар хэлэхдээ, Лаос улс Хятадын санаачилсан "Нэг бүс нэг замын"-ын санаачилгад идэвхтэй нэгдэнэ гэжээ.
Мөн "Нэг бүс нэг зам"-ын санаачилга нь Лаос улсыг багтаасан дэлхийн өргөн дэмжлэгийг олж байна. Энэ оны 5 дугаар сард Бээжинд болсон "Нэг бүс нэг зам"-ын санаачилгын дээд түвшний форумын хугацаанд Лаос улс болон Хятад улс "Нэг бүс нэг зам"-ын санаачилгад хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Сүүлийн жилүүдэд хоёр улсын дээд түвшний харилцаа нэмэгдэж, талуудын хамтын ажиллагааг идэвхтэй ахиулсан байна. Одоогоор Хятад улс нь Лаосын хамгийн том хөрөнгө оруулалтын улс бөгөөд хоёрдугаар том худалдааны түнш юм. Лаос, Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь Лаос улсын хөгжлийг түлхүү ахиулж байна. Үүнээс гадна, Хятад улсаас Лаосын ядуурлыг бууруулах ажлыг дэмжиж, ядуу буурай орны иргэдийн амьдралыг сайжруулах, сургууль болон эмнэлэг байгуулах зэрэг талд дэмжиж байна. Хоёр орны иргэдийн нөхөрсөг харилцаа нэмэгдэж, Хятад улсын жуулчид Лаос улсад аялахыг хүсэж байна гэжээ.
Лаос, Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны зөвлөлийн даргын хувьд тэрээр хэлэхдээ, тус зөвлөл байгуулагдсан 20 жилийн хугацаанд хоёр улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны талд гүүр болж, хоёр орны нөхөрсөг харилцаанд чухал хувь нэмэр үзүүлж байна. Зөвлөл нь механизмыг цаашид сайжруулж, үйл явцыг хялбарчилж, Лаос, Хятадын хамтын ажиллагааны цаашдын хөгжилд өндөр нөлөө үзүүлнэ гэжээ.
