Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн хүрээнд болж буй монгол зохиолын дууны “Сэтгэлд хоногшсон эгшиг” тоглолт энэ сарын 07-нд Хөххотод боллоо.
Тоглолтоор монгол кино телевизийн дуу, гоцлол дуу, хослол дуу болон сонгодог дуу зэрэг ангиллаар 20 гаруй уран бүтээлийг өргөн барьсан байна. Алтай, Мөнгөнцэцэг, Оюунбилэг зэрэг Өвөр Монголын ахмад үеийн болон шинэ үеийн шилдэг уран бүтээлчид 40 жилийн туршид олны дунд түгэн дэлгэрсэн, ард түмний сэтгэлд хоногшсон шилдэг дуунуудыг үзэгчдэд хүргэсэн байна.


Ийнхүү Өвөр Монголын өөрчлөлт нээлтийн 40 жилийн хөгжил бадралыг дуугаар илэрхийлэн гаргасан байна.


уг арга хэмжээг Өвөр Монголын соёл аялал жуулчлалын тэнхим, Өвөр Монголын радио телевизээс хамтран санаачилж, Өвөр Монголын радио телевизын монгол одон телевизээс хамтран зохион байгуулсан юм.


