Энэтхэг улсад сүүлийн үед хүчингийн хэрэг олон гарч, гадны жуулчид үүний золиос болсон хэрэг нэг биш удаа гарлаа.
Тэгвэл энэ удаад Япон улсын жуулчин, оюутан бүсгүйг хулгайлж, сар гаруйн хугацаанд хүчирхийлсэн хэрэг илрэн шалгагдаж байна.
Энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй таван хүнийг баривчилаад байна. Баривчлагдсан таван этгээдийн хоёр нь ах дүү хоёр бөгөөд тэдний нэг нь япон хэлээр чөлөөтэй ярьдаг аж.

Жуулчдын хамгийн ихээр байрладаг Калькутта хотын зочид буудалд байрлаж байсан хохирогч бүсгүйд өөрсдийгөө хөтөч, тайлбарлагч хэмээн итгүүлж, хулгайлсан хэмээн тус хотын цагдаагийн дарга мэдээллээ.
Гэмт этгээдүүд хохирогчийг өнгөрөгч оны 11 сарын 23-нд хулгайлан Дигха хот руу авчирчээ. Харин дараа нь буддын шашинтнуудын дунд ариун нандин газар, мөргөлийн газар хэмээн нэрлэгддэг Бодх Гаяа хотод аваачсан байна. Энэ хотод хохирогч бүсгүйг өөр гэмт этгээдүүдэд шилжүүлэн өгчээ.
12 дугаар сарын сүүлчээр хохирогч бүсгүй гэмт этгээдүүдийн гараас зугтан гарч Варанаси хотоор дамжин мөн сарын 26-нд Калькутта хотод байрлах Японы консулын газарт ирж өөрийнхөө тухай мэдээлсэн байна.

Хэрэг гарсан газар
