solongonews
40.8 тэрбум шоо метр ус татжээ
2021-03-23 11:40
40.8 тэрбум шоо метр ус татжээ.

Жил бүрийн 03-р сарын 22-ны өдөр “Дэлхийн усны өдөр” тохиодог. Хятадын өмнөд нутгийн усыг умард нутагт татах төслийн зүүн ба дунд шугамаар татсан усны нийт хэмжээ 40.8 тэрбум шоо метрт хүрч, 130 сая гаруй хүн ам үүний дундаас ашиг хүртсэн билээ. Төслийн үйл ажиллагаа нь аюулгүй, тогтвортой бөгөөд эдийн засаг, нийгэм, экологийн хувьд ихээхэн ашиг тустай ажээ.

Статистикийн мэдээгээр Хятадын 40 гаруй том, дунд хотын 260 гаруй хошуу, дүүрэг энэхүү төсөлд хамрагдан, тухайн хотын усан хангамж болон төслийн усан хангамжаар баталгаажсан төдийгүй усан хангамжийн түвшнийг сайжруулжээ. Нэмж дурдахад өмнөд нутгийн усыг умард нутагт татах төсөл төслийн хамарсан цар хүрээн дэх гол мөрний усны экологийн нөхөн сэргээлтэд ихээхэн ач тусаа өгч, ялангуяа Хуанхуайхай бүс нутгийн гүний усны хэт их ашиглалтын иж бүрэн менежментэд бүрэн туслалцаа үзүүлсэн билээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл