
Өнөөдөр буюу 07-р сарын 18-ы өдөр ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, энэ оны эхний хагаст ӨМӨЗО-ы гадаад худалдааны экспорт, импортын ерөнхий өртөг 49.97 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 1.4 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Үүнд: Экспорт 18.58 тэрбум юаньд хүрч, 9.2 хувиар өссөн бол импорт 31.39 тэрбум юаньд хүрч, 2.7 хувиар буурсан байна.

Жилийн эхний хагасын ӨМӨЗО-ы гадаад худалдааны өсөлт доорх 5 онцлогтой байгаа аж.
Нэг. Энгийн худалдааны эзлэх харьцаа нэмэгдэж, хилийн жижиглэн худалдаа болон гаалийн хяналт шалгалтын газрын экспорт, импортын эзлэх харьцаа дээшилжээ.
Хоёр. Хувийн аж ахуйн нэгж экспорт, импортын гол хүчин зүйл болж, төрийн өмчит аж ахуйн нэгж ихээр нэмэгдэн, гадаадын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт бага хэмжээгээр буурсан.
Гурав. “Бүс ба зам” дагуух улс орнууд гол байр суурийг эзэлж байгаа бөгөөд Монгол Улс, ОХУ гол худалдааны түнш болжээ.
Дөрөв. Экспортын бүтээгдэхүүн өсөн нэмэгдэж, механик болон цахилгааны бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон гангийн экспорт эрс өссөн байна.
Тав. Импорт нөөц баялгийн чанартай бүтээгдэхүүнээр голлож, нүүрсний импорт ойролцоогоор дөрөвний нэг хувийг эзэлсэн байна.






