solongonews
2022 оны Хятадын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн Күньмин хотод нээгдэв
2022-07-23 16:44
2022 оны Хятадын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн Күньмин хотод нээгдлээ.

    2022 оны Хятадын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 07-р сарын 22-нд Юньнань мужийн Күньмин хотын Дяньчи олон улсын үзэсгэлэнгийн төвд нээгдэв.

Энэ удаагийн аялал жуулчлалын үзэсгэлэн "Ухаалаг инновац, хамтын ирээдүй-Аялал жуулчлалын салбарын өндөр чанартай хөгжилд үйлчилье" уриан дор болж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн талбай нь нийт 80 мянга орчим ам метр талбайтай байж, 4200 орчим стандарт лангуу байрлуулсан байна. Үзэсгэлэнд онлайн болон оффлайн хэлбэрээр оролцож буй улс орон, бүс нутгийн 71 оролцогч байгаа бөгөөд Хятадын 31 муж (өөртөө засах бүс, хотын захиргаа)хотын төлөөлөгч болон бие даасан 261 төлөөллийн баг үзэсгэлэнд оролцож байна.

    Энэ удаагийн аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаанд соёл, аялал жуулчлалын дүр төрхийг харуулах талбай, спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх талбар, эрүүл амьдралын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн талбай, өв соёлын үзэсгэлэнгийн талбай зэрийг зохицуулсан байжээ. Үзэсгэлэнгийн үеэр аялал жуулчлалын ерөнхий сэргэлт, тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор Ухаалаг аялал жуулчлалын инновац, хөгжлийн форум, RCEP-ийн хүрээнд Олон улсын аялал жуулчлалын солилцоо, хамтын ажиллагааны хөгжлийн форум зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдана.

Зохиогч: ЖАН ФАНЬ,ЛИ МАО-ИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл