

Хятадын инновац хийгээд хөгжлийн стратеги судалгааны нийгэмлэг, Хятадын гадаад хэлний товчооноос санаачилж, Гадаад хэлний хэвлэлийн газраас зохион байгуулсан "Хятад улсыг ойлгох нь" (Хоёр дахь цуврал) цуврал номын нээлт 12-р сарын 01-нд Гуанжөү хотод болов.
"Хятад улсыг ойлгох нь" цуврал ном 2019 оны сүүлчээс хоёрдугаар цувралаа найруулан хэвлүүлж эхэлжээ. Гол төлөв өнгөрсөн зууны Хятадын Коммунист Намын түүхэн хөгжил хийгээд ололт амжилт, Хятадын тогтолцоо хийгээд үндэсний засаглалын систем, "Бүс ба зам", бүс нутгийн эдийн засаг, хөгжлийн явц дахь үндэстний аж ахуйн нэгжүүд болон тахал өвчний дараах Хятад хийгээд дэлхийн харилцаа зэрэг дотоод гадаадын анхаарлын төвд байгаа асуудал зэрэг талаар нэр хүндтэй мэргэжилтэн, эрдэмтэн нарыг урин бичүүлж, гадаадын олон олон зохиолчоор дамжуулан Хятадыг ойлгуулсан байна.
Хятадын инновац хийгээд хөгжлийн стратегийн судалгааны нийгэмлэгийн дарга Жэн Бижянь хэлэхдээ "Хятадын хөгжил дэвшил үргэлж урагшилсаар байна. Хятадын өөрчлөлт нээлт хэзээд урагшилсаар байгаа, тиймээс "Хятад улсыг ойлгох" үйл хэрэг бас үргэлж урагшилсаар байх болно, олон улсын хамтын нийгэмлэг Хятадын ард түмний түүхийн хосгүй туршлага болон анхдагчаар урагшлах дээд хүслийг ойлгон хүндэтгэж, энэ үүднээс "Хятад улсыг ойлгож", "Хятадын Коммунист намыг ойлгох" болно гэдэгт найдаж байна" гэжээ.
