
Элчин сайд Шин Хаймин ЭСЯ-ны Консулын газрын хүлээн авах тэнхимд биечлэн ирж, паспорт, виз авахаар ирсэн иргэдийг хүлээн авч, паспорт, виз олгох зэргээр үйлчилсэн бөгөөд тэдэнтэй ярилцаж санал хүсэлтийг нь сонссон байна. Улс төрийн зөвлөх Ли Яньжүнь, Консулын газрын дарга Линь Чан, МУ дахь Хятадын цагаачдын нийгэмлэгийн тэргүүн Бай Шуанжань, МУ дахь “Жүнхуа” бизнес Холбооны тэргүүн Ян Шяочи нар тус арга хэмжээнд оролцжээ.
Элчин сайд Шин Хаймин хүлээн авах тэнхимд паспорт, виз олгож байгаа ажил байдал, холбогдох баримт бичиг болон иргэдэд дөхөм үзүүлж буй арга хэмжээ зэрэгтэй танилцсаныхаа дараа, Консулын газрын ажил, авч хэрэгжүүлж буй үйлчилгээний арга хэмжээг үнэлэн сайшаасан байна.

Гадаадын нэг иргэн: би их олон оронд очиж өнгөрсөн, мөн их олон виз авч байлаа. Гэвч иймэрхүү өндөр түвшинд визийн үйлчилгээ хангаж байгаа нь миний хувьд анхны тохиолдол болж байна. Би элчин сайдаар үйлчлүүлсэндээ маш сэтгэл ханхлуун байна. Эх орондоо буцсаныхаа дараа, би ойр дотнын хүмүүс, найз нөхөддөө БНХАУ-ын ЭСЯ-нд учирсан энэхүү “хачин тохиолдол”-оо сониучлан ярих болно гэжээ. БНХАУ-ын харьяат 70 гаруй настай нэг иргэн элчин сайд Шин Хаймингийн гараас паспорт авах баримт бичгийг баяртай хүлээн аваад: би МУ-д хэдэн арван жил амьдарч байна. Эдүгээ, эх орон маань хүчирхэгжин хөгжсөнийг бие сэтгэлээрээ мэдэрч, МУ-д цагаачлан амьдарч буй харьяат нар бид нуруу тэнэгэр явах боллоо. ЭСЯ-наас бидэнд сэтгэлд хүрсэн сайн үйлчилгээ хангаж байгаа болохоор, бид юу тохиолдсон ч айх учиргүй болсон билээ. ЭСЯ бол Хятад улсын иргэдийн гэр орон, хүчирхэг өмөг түшиг болж байгааг бид бүрэн ойлгосон юм. Элчин сайд паспортыг надад биечлэн олгосон, үүнийг би насан туршидаа нандигнан хадгаалж явах болно гэж сэтгэл догдлон ярьлаа.

Элчин сайд Шин Хаймин паспорт, виз авахаар ирсэн Хятадын иргэдтэй уулзаж, МУ-д амьдарч ажиллаж буй байдлыг нь асууж танилцсан бөгөөд тэдэнтэй санал бодлоо солилцсон байна.
Элчин сайд Шин Хаймин: консулын ажил нь дипломат ажлын чухал нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд энэ нь Хятад улсаас гадаадад амьдарч ажиллаж суралцаж буй иргэдийн эрх ашиг, аюулгүй байдалтай нягт уялдаа холбоотой юм. Та бүхний мэдээжээр, Хятад улс энэ талаар сүүлийн жилүүдэд маш олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Нэгд, олон оронтой харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулж, Хятадын паспортын зэрэглэл түвшнийг дээшүүлэхээр хүчин чармайлт гарган ажиллаж байна. Хоёрт, Хятадын консулын үйлчилгээний сүлжээ, консулын хамгааллын үйлчилгээний шууд утас 12308, вичат болон гар утасны APP, “Консулын дуу хоолой” Podcast зэргийг ажиллуулж, иргэдэд ая тухтай үйлчилгээ хангаж байна. Гуравт, Хятадын ирэдийн паспорт авах, консулын үйлчилгээ авахад төлдөг хураамжийг ихээр буруулав. Дөрөвт, ГХЯ-наас консулын хамгаалал болон туслалцаа дэмжлэг үзүүлэх тухай хууль тогтоох ажлыг дорвитой ахиулж байна гэж илэрхийлэв.

