Эхний удаад Тайваний алдарт дуучин Ян Пэй-Ань дуучныг танилцуулъя.

Ян Пэй Ань 1971 оны 6-р сарын 5-ны өдөр Тайваньд төрсөн. Тайваний алдар цуутай хөгжмийн зохиолч Бао Шяосүн, Бао Шяобө болон Хуан Шүжүнь нартай нэгэн үед мөр зэрэгцэн алдрын оргилд гарч ирсэн уран бтүээлч юм. 1991 онд оюутан ахуй насандаа YAMAHA хөгжмийн наадмаас шилдэг шагнал хүртэж байжээ. Тэрээр 1994 оноос эхлэн “Зун болон Андууд” нэртэй хамтлагуудаас бүрдсэн уран бүтээлчдийн TNT групп байгуулж, арав гаруй жил PUB-д дуулсан байна.

Ян Пэй Ань 2005 оноос эхлэн соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулагч Жинтянь компанитай албан ёсны гэрээ байгуулснаар мэргэжлийн дуучны гараагаа эхлүүлэв. Түүнчлэн 2006 оны 5-р сарын 26-нд “Би итгэж байна” дуугаа дуулснаар Тайваний дуу хөгжмийн хорхойтон, шүтэн бишрэгчдийг байлдан дагуулсан байна. Ингээд түүний оргил бүтээлүүдийн нэг болох “Би итгэж байна” дуугаа хамтдаа дуулж сурцгаая.
我相信
1.想飞上天
和太阳肩并肩
世界等着我去改变
想做的梦
从不怕别人看见
在这里我都能实现
大声欢笑让你我肩并肩
何处不能欢乐无限
抛开烦恼
勇敢的大步向前
我就站在舞台中间
我相信我就是我
我相信明天
我相信青春没有地平线
在日落的海边
在热闹的大街
都是我心中最美的乐园
我相信自由自在
我相信希望
我相信伸手就能碰到天
有你在我身边
让生活更新鲜
每一刻都精采万分
I do believe
2.想飞上天
和太阳肩并肩
世界等着我去改变
抛开烦恼
勇敢的大步向前
我就站在舞台中间
我相信我就是我
我相信明天
我相信青春没有地平线
在日落的海边
在热闹的大街
都是我心中最美的乐园
我相信自由自在
我相信希望
我相信伸手就能碰到天
有你在我身边
让生活更新鲜
每一刻都精采万分
I do believe
我相信(我就是我)
我相信(自由自在)
我相信(我相信我相信)
I do BELIVE
Би итгэж байна
1.Хөөрөн мандах нартай мөр зэрэгцэнхэн
Хурмаст тэнгэрт дүүлэн нисмээр байна
Хорвоо ертөнц өөрчлөгдөхийг минь хүлээж байна
Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэнхэн
Хэн нэгэн харах вий гэхээс ч эмээлгүйгээр
Хөөр баяртайгаар надтай мөр зэрэгцэн инээж
Хаана ч гэсэн хэмжээлшгүй баяр баясгаланг мэдэрч болохгүй гэж үү
Зовлон гуниг, уйтгар бүхнийг орхиод
Зоригтойгоор урагшаа том алхаад
Би тайзны голд зогсоод бүжиглэе
Дахилт: Итгэж байна, би өөртөө итгэлтэйгээр
Итгэж байна, би маргаашийн өдөрт
Итгэж байна, би залуу насандаа, хязгааргүй тэнгэрийн хаяанд ч
Наран шингэх далайн хөвөөнд ч
Наргиан шуугиантай өргөн гудамжинд ч
Энэ бүхэнд зүрх сэтгэлийн минь дунд орших
Хамгийн үзэсгэлэнтэй цэнгэлийн орон бий гэдэгт
Итгэж байна, би эрх чөлөөтэй нэгэн гэдэгтээ
Итгэж байна, би хүсэл тэмүүлэлдээ
Итгэж байна, би угтах өдөртэй гар барин учирна гэдэгтээ
Чи минь дэргэд байгаа болохоор
Амьдрал минь цоо шинээр гэрэлтэж
Мөч бүхэнд мянга мянган гайхамшиг дэлгэрч байгаад
Би итгэж байна
2.Хөөрөн мандах нартай мөр зэрэгцэнхэн
Хурмаст тэнгэрт дүүлэн нисмээр байна
Хорвоо ертөнц өөрчлөгдөхийг минь хүлээж байна
Зовлон гуниг, уйтгар бүхнийг орхиод
Зоригтойгоор урагшаа том алхаад
Би тайзны голд зогсоод бүжиглэе
Дахилт: Итгэж байна, би өөртөө итгэлтэйгээр
Итгэж байна, би маргаашийн өдөрт
Итгэж байна, би залуу насандаа, хязгааргүй тэнгэрийн хаяанд ч
Наран шингэх далайн хөвөөнд ч
Наргиан шуугиантай өргөн гудамжинд ч
Энэ бүхэнд зүрх сэтгэлийн минь дунд орших
Хамгийн үзэсгэлэнтэй цэнгэлийн орон бий гэдэгт
Итгэж байна, би эрх чөлөөтэй нэгэн гэдэгтээ
Итгэж байна, би хүсэл тэмүүлэлдээ
Итгэж байна, би угтах өдөртэй гар барин учирна гэдэгтээ
Чи минь дэргэд байгаа болохоор
Амьдрал минь цоо шинээр гэрэлтэж
Мөч бүхэнд мянга мянган гайхамшиг дэлгэрч байгаад
Би итгэж байна
Бэлтгэсэн: Э.Үржинханд
Эх сурвалж: baike.sogou.com
