solongonews
ОУВС: Дэлхийн эдийн засгийн хямрал улам бүр газар авч буйгаас шалтгаалан ирэх оны эдийн засгийн өсөлтийн урьдчилсан тооцоог бууруулна
2022-10-07 15:10
ОУВС: Дэлхийн эдийн засгийн хямрал улам бүр газар авч буйгаас шалтгаалан ирэх оны эдийн засгийн өсөлтийн урьдчилсан тооцоог бууруулна.

   Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн дарга Георгиева орон нутгийн цагаар 06-нд Вашингтон хотод хэлэхдээ "Өнөөгийн дэлхийн эдийн засгийн хямралын эрсдэл улам бүр эрчимжиж байна. ОУВС ирэх оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан тооцоог бууруулах болно" гэжээ.

   Георгиева мөн өдөр Жоржтауны Их Сургуульд илтгэл тавьжээ. Тэрээр хэлэхдээ "Сүүлийн гурван жилд дэлхийд "Ковид-19" цар тар тахал, Орос, Украины мөргөлдөөн, уур амьсгалын гамшиг зэрэг нь хүн төрөлхтнийг хохиролд учруулж, дэлхийн үнэ, ялангуяа хүнс, эрчим хүчний үнийг эрс нэмэгдүүлсэн юм. Дэлхийн эдийн засаг өнгөрсөн үеийн "харьцангуй урьдчилан таамаглах боломжтой ертөнцөөс" "илүү хэврэг дэлхий ертөнц” болж хувирч байна" гэжээ.

   Энэ оны 07-р сард “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн тайлан”-г шинэчлэн, 2022 болон 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 3.2 хувь болон 2.9 хувь болгон бууруулсан байна.

  Орос, Украины мөргөлдөөн, цар тахал, инфляц, нийлүүлэлтийн гинжин хэлхээний асуудлууд гэх мэтээс болж ОУВС ирэх долоо хоногт шинэчлэгдэх “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн тайлан” дахь 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа дахин бууруулна гэж Георгиева мөн өдөр хэллээ.

Зохиогч: ША ХАНЬДИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл