solongonews
Өвөрмонгол, Монголын багш нар хамтарч хичээл заалаа
2017-01-09 12:13
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүд санаачлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын ивээл дор “Түншлэл” зорилтот төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа.

Энэхүү төслийн хүрээнд өнөөдөр Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүдтэй хамтын ажиллагааны гэрээтэй Хэнтий аймгийн 6 сум, ӨМӨЗО-ны 7 хошууны 8 цэцэрлэгийн 200 гаруй багш оролцсон үйл ажиллагаа СУИС-ийн "Оюутан театр"-т нээлтээ хийснээр эхэллээ.

Түүнчлэн энэхүү зорилтот төслийн хүрээнд өнөөдөр “Хамтдаа суралцъя” сайн хичээл, үйл ажиллагааны зөвлөгөөн 37 дугаар цэцэрлэг дээр зохиогдож байна.

Алс холоос хамт суралцах, дуулах, нөхөрлөхөөр, хамт түншлэхээр зорьж ирсэн Хэнтий аймгийн баг хамт олон, ӨМӨЗО-оос зорьж ирсэн багш хамт олонтойгоо хамтран Чингэлтэй дүүргийн Тамгын газрын баг хамт олон тус цэцэрлэгийн хүүхдүүдэд сайн хичээл заалаа.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл