solongonews
“Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг Цахар нутгаар
2017-06-11 22:02
“Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг Цахар нутгаар аялаа.

“Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийн 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн сурвалжилгаар Цахар Баруун Гарын Хойд Хошуунд буулаа. Тус өдөр хамтарсан сурвалжилгын баг ордны хөгжим болох “Асар” хөгжим, Цахар Соёлын Музей, Цахар Баруун Хойд Хошууны төмсний аж үйлдвэр зэрэгтэй танилцлaa.

“Асар” хөгжим бол Монгол төрийн хүндэтгэл магтаалын дуу хөгжмийн хэлбэр юм. Тулгуур төр задрахын дагаад энэхүү хэлбэр нь ч задран сүйрч, Монгол орны газар бүхэнд өөр өөрсдийн хэлбэр маягаар уламжлагдан үлджээ. Үүнд, гээгдэж баларсан буюу өөр хэлбэр болон хувирсан нь маш олон бий. 1604 оны үед Цахар Лигдэн хааны засаг төрийн үед энэхүү асар урлаг дахин амилан сэргэв. Лигдэн хааны ордны дуу болох “Уртын дуу”, “Цахар төрийн асар”, “Төрийн товч” зэрэг дуу хөгжмүүд зохиогдсон байна.

Цахар Соёлын Музейн ажилтны ярьж буйгаар, Цахар Соёлын Музей нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны Соёлын Танхим, Түүхийн Дурсгалт Зүйлийн Товчооноос санаачлан байгуулсан ардын амьдралын чухал нэг төсөл болно. Цахар Соёлын Музейг бүтээн байгуулагдсан нь Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Улаанцав хотын бүх шатны удирдлагын хүндэтгэл болон нийгмийн бүх талын хүчтэй дэмжлэгийг хүртсэн. Улаанцав хотоос бодит байдлыг үндэслэж, Цахар Соёлын Музейг алхам дараатай бүтээн байгуулах болно. Тус Музей нь “Цахар аймгийн үүсэл гарлын түүх”, “Цахар аймгийн олон нутаг”, “Цахар бүжиг”, “Цахар цэрэг баруун зүг шилжиж хилээ хамгаалсан” гэхчлэн олон агуулгаас бүрдэж байгаа юм хэмээн танилцууллаа.

Цахар Баруун Гарын Хойд Хошуу нь Даланхар уулын хойд хормойд суурьшиж, Улаанцав хотын дунд хойд хэсгээр байрлаж, хошууны хэмжээнд 48 мянга гаруй га тариан талбайтай бөгөөд жилийн хур борооны хэмжээ 280-350 мм хүрч, 70 хувийн хур бороо нь 6,7,8 саруудад төвлөрөн ордог байна. Өдөр шөнийн дулааны зөрөө ихтэй. Энэхүү онцлогтой уур амьсгал нь төмсний ургалтад маш сайн байгалийн нөхцөлийг бүрдүүлж, чанар сайтай төмс гардгаараа олны таашаалыг хүртжээ.

Сүүлийн жилүүдэд төмсний аж үйлдвэр нь Цахар Баруун Гаран Хойд хошууны тариалангийн үйлдвэрлэлийн гол нь болж, төмсний талбай нь 23 мянга гаруй га талбайд хүрч, жилийн төмсний хураалт нь 500 сая килограммд хүрч, хошууны бүхий л тариалангийн гаралтын 70 дээш хувийг эзэлж, тариачдын жилийн хагас орлого нь төмсний ургацтай шууд холбоотой аж. Иймээс Цахар Баруун Гаран Хойд Хошуу нь Өвөр Монголын төмсний гол гаралтын орны нэг болжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл