Өвөр Монголын Цахар соёлын судалгааны нийгэмлэгийг байгуулах хурал 6 дугаар сарын 18-ны өдөр Хөххотод боллоо. Хурлаар “Өвөр Монголын Цахар соёлын судалгааны нийгэмлэгийн дүрэм”-ийг баталж, нийгэмлэгийн удирдах багийг сонгон гаргаж, Пань Шяопинийг нийгэмлэгийн дараагаар сонгосон байна. Цахар соёлын судалгааны нийгэмлэг нь Эрдэм шинжилгээний зөвлөл, Соёлын аж үйлсийг ахиулах зөвлөл, Цахар оюуны сангийн төвийг байгуулсан бөгөөд Эрдэм шинжилгээний зөвлөл нь түүх, зан үйл, хэл утга зохиол, урлаг гэх 4 тусгай мэргэжлийн салбартай.
Цахар аймаг нь Чингис хааны байгуулсан “Хишигтэн цэрэг”-ээс умард Юань улсын үед хүртэл Цахар түмэн нь хааны удирдаж байсан төв аймаг болохоор монгол үндэстний голомт соёлыг залгамжилж хамгаалсаар ирсэн аймаг юм. ОдоогоорЦахарчууд дэлхийн 22 улс, 18 муж Өөртөө Засах Орноор тархан суурьшиж байна. Цахар соёл нь 2022 оны “Бээжин—Жанжхүү өвлийн улирлын олимпын спортын цуглаан”-аар гол брэнд болгож, цахар соёлыг хөгжүүлэхээр чармайн ажиллаж байна.
