solongonews
Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын УИХ-ын дарга М.Энхболдод бараалхав
2016-07-11 17:23
Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын шинээр томилогдсон УИХ-ын дарга М.Энхболдод 7 дугаар сарын 8-ны өдөр бараалхав.

 Уг уулзалтад БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Улс төрийн газрын дарга Гу Имин, Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, УИХ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг нар оролцлоо.

Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын удирдагч УИХ-ын дарга М.Энхболд тус албанд шинээр томилогдсонд баяр хүргэснийг уламжлав. Тэрээр хэлэхдээ, Хятад, Монгол хоёр улс бол уул усаар залгагдсан нөхөрсөг хөршүүд. Хятадын тал Хятад, Монголын харилцааг тууштай өндрөөр чухалчлан үзнэ. Монголын талын урилгаар БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцоно. Хоёр тал нягт хамтран ажиллаж, уг айлчлалын бүх талын ажлыг хамтдаа сайтар гүйцэтгэж, мөн энэ завшаанаар Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлнэ гэдэгт найдаж байна гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд Хятадын тал баяр хүргэсэнд баяртай байгаагаа илэрхийлж хэлэхдээ, Хятад Улс бол Монголын нөхөрсөг хөрш, Монголын гадаад бодлогын тэргүүн чиглэл бол хөрш орны нөхөрсөг харилцааг хөгжүүлэх юм. Энэ нь мөн Монгол Улсын тогтсон бодлого бөгөөд шинэ парламент, шинэ засгийн газар цаашид Монгол , Хятадын нөхөрсөг харилцааг бэхжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн чармайх болно гэв. Түүнчлэн тэрээр, одоогийн байдлаар Монголын тал АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажилд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Монголын тал БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян Монгол Улсад айлчлал хийн, уг уулзалтад оролцохыг өндрөөр чухалчилж байгаа. Ерөнхий сайд Ли Кэчяны уг айлчлал нь Хятадын тал Монгол, Хятадын харилцааг өндрөөр чухалчилж буйг бүрэн илтгэж байгаа бөгөөд Хятадын тал Монголын талд үзүүлж буй дэмжлэгийн харуулж байна. Монголын тал Хятадын талтай нягт хамтын ажиллагаатай байж, айлчлал амжилттай болж, Монгол Хятадын харилцааг шинэ түвшинд хөгжүүлэхэд бэлэн байна гэв.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : mn.china-embassy.org
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл