Ли Кэчян БНБолУ, ХБНГУ-д айлчлахаар мордлоо
2018-07-05 15:41
Ли Кэчян БНБолУ, ХБНГУ-д айлчлахаар мордлоо.
Синьхуа агентлагийн мэдээ: Болгарын ерөнхий сайд Бойко Борисов, Германы канцлер Меркель нарын урилгаар Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян БНБолУ-д төрийн айлчлал хийж, Хятад-Төв, Зүүн Европын удирдагчдын VII уулзалтад оролцон, түүний дараа Хятад, Германы засгийн газар хоорондын V зөвшилцлийг даргалж, ХБНГУ-д албан ёсны айлчлал хийхээр 07-р сарын 05-нд тусгай нисэх онгоцоор Бээжингээс мордлоо.
Ерөнхий сайд Ли Кэчяны гэргий Чэн Хун, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Шяо Же, УТЗЗ-ний Бүх Хятадын хорооны орлогч дарга, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Хэ Лифэн нар түүнтэй хамт явжээ.
Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
