Тэрээр “Засгийн газрын ажлын тайлан”-д боловсрол, эм эмнэлэг зэрэг цар хүрээний өөрчлөлтийг эрчимжүүлж чангатгана гэсэн байна.

Хөдөө тосгоны эм эмнэлгийн хувьд өмнөхөө бодвол үзлэг хийлгэхэд бэрхшээлтэй, үнэ төлбөр ихтэй байсан асуудал маш их өөрчлөгдөж, зарим газар оронд “Арвыг хамруулах” төсөл мэтийн арга бодлогоор хөдөө тосгон хүртэл эрүүл мэндийн газартай болж байна. Гэвч хөдөө тосгоны эмчийн ур чадвар, мэдлэгийн хэр хэмжээ өндөр биш, эмийн төрөл зүйл бүрэн бус, ажилтны цалин мөнгө хэт бага зэрэг асуудал мөн оршсоор байна. 2016 он бол “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний анхны жил болно. Хойшдоо аливаа орон нутгийн засгийн газрууд хөдөө тосгоны эм эмчилгээний нөхцөлийг илүү сайжруулж, хөдөө тосгоны эмч нарт сургалт явуулах боломж бололцоог олгож, тэдний цалин мөнгийг нэмэгдүүлэх явдлыг гол болгон үзвэл зохино.
