solongonews
Хотын төв талбай-Зайсан толгой чиглэлд иргэд агаараар зорчих нь
2016-09-13 13:50
“Оюуны Ундраа” групп Австрийн “Doppelmayr” компанитай хамтран Улаанбаатар “Cable саr” буюу агаарын такси төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

    Өнгөрсөн зургаадугаар сарын эхээр энэхүү төслийн хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Тус төслийн хүрээнд эхний ээлжинд хотын төв талбай-Зайсан толгой чиглэлийн нийт 2,8 км замд агаарын шугам татаж, агаарын шугамтай холбосон 100 кабин зэрэг явах “агаарын такси”-г хийхээр болов.

Санамж бичигт уг төслийг 2018 онд дуусгаж ашиглалтад оруулахаар заагдсан. Барилга угсралт болон тоног төхөөрөмжийг Европын туршлагатай компани хийж гүйцэтгэх гэнэ.

Зорчих тасалбарын үнийг ойролцоогоор 2000 төгрөг байхаар тооцжээ.

Найруулагч: Э.ТУЯА
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл