solongonews
Дэлхийн хэмжээнд халдвар авсан тохиолдол 140 саяас давав
2021-04-21 09:50
ДЭМБ-ын 04-р сарын 20-нд гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад, дэлхийн хэмжээнд КОВИД-19-ийн халдвараар оношлогдсон тохиолдлын тоо 141 сая 754 мянга 944 болжээ.

ДЭМБ-ын вэб сайтын мэдээний дагуу, Европын төв нутгийн цагаар 04-р сарын 20-ны 15 цаг 57 минут, Бээжингийн цагаар 21 цаг 57 минутын байдлаар дэлхийн хэмжээд халдварын тохиолдлын тоо өмнөх өдрөөс 656 мянга 406-аар нэмэгдэж, 141 сая 754 мянга 944 болсон бол нас барсан хүний тоо 10503-аар нэмэгдэж, 3 сая 25 мянга 835 болжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл