solongonews
Хятад, Монголын хамтарсан найрал хөгжмийн тоглолт Хөххотод боллоо
2016-10-24 11:18
Хятад, Монголын уран бүтээлчдийн хамтарсан найрал хөгжмийн тоглолт Хөххотод боллоо.

Хятад, Монголын уран бүтээлчдийн хамтарсан найрал хөгжмийн тоглолт энэ сарын 21-ний үдэш Хөххотын Өвөр Монголын Спортын Ордонд боллоо.

Тоглолтоор Өвөр Монголын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн ардын найрал хөгжмийн баг болон Монгол Улсын “Баян Монгол” хөгжмийн чуулга хамтран “Адуучин”, “Сайн уу, Улаанбаатар”, “Аяны шувуу”, “Мартаж чадахгүй”, “Гаадаа Мийрэн” зэрэг гуч гаруй найрал хөгжмийг сонирхуулжээ. Мөн Өвөр Монголын залуу дуучин Бай Юйхуа, Монгол Улсын дуучин С.Баттулга, Ц.Хулан, Отгонбаяр, Т.Аминаа, Наранбаатар нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөн барьжээ.

Монгол Улсын Филармоны “Баян Монгол” жааз найрал хөгжмийн чуулга нь 1969 онд үүсгэн байгуулагдсанаас одоог болтол Монгол Улсын “Алтан намар” урлагийн наадам, морин хуурын урлагийн наадам зэрэг соёл урлагийн үйл ажиллагааны олон төрлийн шагнал өргөмжлөлийг хүртсэн төдийгүй Орос, Герман зэрэг улсуудад зохион байгуулагдсан жааз найрал дууны урлагийн наадмуудын алтыг өвөрлөн буцаж байсан түүхтэй.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл