2020 оны эхний 10 сард үндэсний ядуурлаас ангижруулах ажлыг дэмжин татварын хураамжийн салбар нийтдээ 95 тэрбум гаруй юанийн татварын хөнгөлөлт үзүүлсэн тухай Хятадын татварын үндэсний газрын Бодлого, хууль тогтоомжийн газрын хариуцлагатан Ван Шиюй 02-нд болсон Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн бага хурал дээр танилцууллаа.
Татварын үндэсний газрын ахлах эдийн засагч Ван Даошү хэлэхдээ, ядуурлыг буруулах зорилгоор банк санхүү, татварын салбарууд хөгжлөөр тааруу бүсэд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж, хөдөө аж ахуйтай холбоотой аж үйлдвэрийг хөгжүүлэх, ядуу буурай бүс нутагт аж ахуй эрхлэх, ажил эрхлэлтийг урамшуулах, хүртээмжтэй банк санхүүг хөгжүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлсээр байгаа бөгөөд хувьсгалын суурин газар, үндэстний цөөнхийн өөртөө засах орон, хил хязгаар дагуух бүс болон хөгжлөөр тааруу нутгийн хөгжлийг түргэтгэхэд хүч сэлбэн, ядуурлыг буруулахад чиглэсэн нийгмийн олон нийтийн оролцоо болон хандивын үйлсийг дэмжих татварын хөнгөлөлтийн багц бодлого хэрэгжүүлсэн гэжээ.
