solongonews
Дарга Ши Жиньпин Шинжянгийн төлөөлөгчдийн багийн хянан зөвлөх хуралд оролцов
2017-03-10 21:57
Ши Жиньпин дарга ШУӨЗО-ны төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцож, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах, эдийн засгийн эрүүл тогтвортой хөгжлийг ахиулах, бүтээн байгуулалтын корпусын өөрчлөлт хөгжлийг гүнзгийрүүлэх, шашны салбарын эх оронч зүтгэлтнүүдийн идэвхтэй үүргийг бадруулах, иргэдэд ашигтай бодлогын хэрэгжилт, ажлын хэв суртлыг өөрчлөх, бодит ажил хийх зэрэг талаарх найман төлөөлөгчийн илтгэлийг сонссоны дараа чухал үг хэлэв.

Тэрээр: 

- ШУӨЗО-ны өнгөрөгч нэг жилийн ажлыг үнэлсэн байна. Тэрээр "ШУӨЗО бол манай орны баруун умардын аюулгүйн чухал халхавч байж, стратегийн маш өвөрмөц чухал байр суурьтай төдийгүй өвөрмөц асуудлуудад тулгарч байгаа болохоор ШУӨЗО-ны ажлыг сайтар хийж биелүүлэх нь маш чухал ач холбогдолтой. Тиймээс нийгмийн тогтвортой байдал болон өнө батын амар амгалан байлгах ерөнхий зорилтын тойронд засаглал болон орчин үеийн байгуулалтаар удирдуулж, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулахаар үндэс суурь болгон эх орны нэгдлийг хамгаалах хэрэгтэй. Үндэстнүүдийн эв санааны нэгдлийг ахиулахаар гол тал болгож, нийгмийн эв нийц болон тогтвортой байдлыг хэлбэрэлтгүй хамгаалж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг маш тууштай хэрэгжүүлж, иргэдийн амьжиргааг баталгаажуулахад чухалчлан анхаарч, үндэстний эв нэгдлийг тасралтгүй бэхжүүлэн, иргэд нь амар тайван амьдарсан Хятадын онцлогтой социалист Шиньжян Уйгурын Өөртөө Засах Орныг байгуулахаар чармайх хэрэгтэй. Үүний зэрэгцээ, үндэстний эв нэгдэл, цэрэг ардын нэгдэл, иргэд цагдаагийн нягтрал, цэрэг арми болон орон нутгийн уялдаа холбоо зэргийг эрчимжүүлэх шаардлагатай. Үндэстний эв санааны нэгдлийн тухай найрамдалт арга хэмжээнүүдийг үргэлжлэн өрнүүлж, сургууль, гэр бүл, нийгмийн боловсролыг эрчимжүүлэх хэрэгтэй. Бүтээн байгуулалтын корпус бол Шиньжянгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал хүчин болохоор өөрчлөлт хөгжлийн үүргийг нь эвтэй сайхан хэрэгжүүлж, өвөрмөц давуу тал болон эрч хүчийг нь гүйцэд бадруулах хэрэгтэй гэж хэллээ.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл