Нуан Пү Трон баярын захиандаа: Эрхэм та ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд ВКН-ын төв хорооны нэрийн өмнөөс болон хувиасаа танд халуун баяр хүргэе. ХКН-ын XIX их хурал бүрэн дүүрэн амжилттай болсонд чин сэтгэлийн баяр хүргэж, Шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социалист үзэл санааны онол хөгжин, шинэчлэгдэж байгааг өндрөөр үнэлж байна. Танаар гол болгосон ХКН-ын төв хорооны удирдлага дор, ХКН болон Хятадын ард түмэн их хурлын дэвшүүлсэн бүх төрлийн үүргээ биелүүлж, социалист орчин үеийн бүтээн байгуулалтын зорилтоо эртхэн амжилттай биелүүлж, улсаа баян хүчирхэг, ардчилал, соёл иргэншилтэй, эвсэг зохицонгуй, үзэсгэлэнт сайхан, социалист, орчин үеийн хүчирхэг орон болгон бүтээн байгуулж чадна гэдэгт итгэж байна гэжээ.
Раул Кастро баярын цахилгаандаа: ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд тань би ККН-ын өмнөөс халуун баяр хүргэж байна. Энэ чухал албандаа шинэ амжилт гаргахыг танд хүсэн ерөөе. Куба, Хятадын хоёр ард түмэн, хоёр нам, хоёр орны засгийн газар хоорондын ах дүүгийн харилцааг улам бэхжүүлэхэд бэлэн байгаагаа дахин нотолж байна. Ах дүүгийн мэндчилгээ дэвшүүлье гэжээ.
Ким Чен Ун баярын цахилгаандаа: ХКН-ын XIX их хурал бүрэн дүүрэн амжилтад хүрч, эрхэм та ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн даргаар улиран сонгогдсонд чин сэтгэлийн баяр хүргэж байна гэжээ.
ХКН-ын XIX их хурал бүх төрлийн ажлын санаачилга дэвшүүллээ. Эрхэм та энэ хариуцлагатай ажилдаа асар их амжилт гаргахыг хүсэн ерөөе гэж цахилгаанд тэмдэглэжээ.
Улс орнуудын удирдагчид Ши Жиньпин даргад баяр хүргэлээ
2017-10-26 15:28
Аравдугаар сарын 25-нд Вьетнамын Коммунист Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нуан Пү Трон, Лаосын Ардын Хувьсгалт Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНАЛАУ-ын дарга Бонган Ворачит, Кубын Коммунист Намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Раул Кастро, Солонгосын Хөдөлмөрийн намын дарга Ким Чен Ун нар баярын цахилгаан, баярын захидал ирүүлж, ХКН-ын XIX дэх сонгуулийн төв хорооны даргаар улиран сонгогдсон дарга Ши Жиньпинд халуун баяр хүргэв.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
