solongonews
Монгол үндэстний хувцас загварын урлагийн XIV наадмын нээлт боллоо
2017-11-27 17:18
Монгол үндэстний хувцас загварын урлагийн XIV наадмын нээлтийн ёслол 11 дүгээр сарын 27-нд Хөххотноо болов.

Тус наадмыг монгол үндэстний орчин үеийн загварын хувцас загвар, уламжлалт хувцас загвар, ажлын хувцас, бага, дунд сургуулийн сурагчийн хувцас зэрэг 7 төрлөөр зохион байгуулна. 
Наадамд ӨМӨЗО-ы 138 багийн нийт 1197 хүн, Гирин, Шиньжян, Юньнань зэрэг 3 муж ӨЗО-ы 4 багийн 52 хүн оролцож байна. Ирэх 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү наадам монгол үндэсний хувцас загварын гайхамшгийг түлхүү харуулахын зэрэгцээ уран сайхны тоглолт, үзэсгэлэн худалдаа, судалгааны хурал зэрэг арга хэмжээг зохион байгуулах болно.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл