solongonews
Эмч робот
2020-09-08 16:47
Эмч робот

Хятадын уламжлалт анагаах ухаанд өвчтөний гарын бугуйны судсыг барьж, өвчтөнд биеийн эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийдэг аж. Харин энэ сарын 04-өөс 09-ний өдрүүдэд Бээжингийн Олимпын хотхонд болж буй 2020 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээний яармагт Хятадын анагаах ухааны AI роботыг танилцуулжээ. Тухайн робот нь Хятадын уламжлалт анагаах ухааны датад суурилан, AI технологитой хослон судас барих чадахтай бөгөөд амны хөндийн шинжилгээ зэргээр дамжин хүмүүст эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношилгоо хийдэг юм байна. Тус роботыг хөгжүүлэгч компанийн танилцуулж буйгаар уг робот нь хандагч нартай робот дуу авианы хэлээр харилцаж, зөвлөгөө өгөх, биеийн халууныг хэмжих, анхан шатны үзлэг шинжилгээний хариуг гарган өгөх чадамжтай юм байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл