Засгийн газрын бондын арилжаа маргааш явагдана
2017-03-13 16:47
Засгийн газрын хоёр ч бондын анхдагч зах зээлийн арилжаа Монголын Хөрөнгийн биржид энэ сарын 14-нд буюу маргааш болох гэж байна.

Засгийн газраас 28 долоо хоног буюу 6 сарын хугацаатай, жилийн 17.275 хувийн хүүтэй богино хугацааны бондыг олон нийтэд санал болголоо.
Мөн 104 долоо хоног буюу 2 жилийн хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй урт хугацааны үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаан дээр иргэдийн захиалгыг авч байна.
Монголын хөрөнгийн бирж тус арилжааны саналыг мягмар гараг хүртэл авах бөгөөд мөн өдрийн 11 цагт арилжааг хаах юм байна.
Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
