solongonews
Ухаан тэлсэн монгол амьдрал уран бүтээлийн эх булаг
2016-11-02 15:23
“Хятадын мөрөөдөл•хөдөлмөр сайхан” тэмцээн 10 дугаар сарын 25-ны өдөр Шилийнхотод зохион байгуулагдсан байна.

Намрын тунгалаг өдөр Шилийнхотын ажилчны эвлэлийн ажиллагааны танхимд монгол онцлогтой гар урлалын бүтээл дэлгэгдэн, уран оёдолчид туайн талбайд уралдаан зарлаж, үзэгч сонирхогчдын шагшин ярих яриа үргэлжилнэ.

“Хятадын мөрөөдөл•хөдөлмөр сайхан” хэмээх Шилийнгол аймгийн монгол үндэстний хувцас загвар дизайны тэмцээн 10 дугаар сарын 25-ны өдөр Шилийнхотод зохион байгуулагдсан юм.

Шилийнгол аймгийн ажилчны эвлэл санаачилж, Шилийнхотын ажилчны эвлэл зохион байгуулсан энэ удаагийн тэмцээнд Шилийнгол аймгийн 13 хошуу шянь хот (орон)-ын 22 төлөөлөгч ангийн 150 гаруй хүн оролцсон байна. Үндэстний соёлыг нэг алхам хөгжүүлж, монгол хувцас заслын гүн гүнзгий соёлыг уламжлан дэлгэрүүлэн өвөрмөц гойд хэлбэр загварыг гүйцэд илрүүлж, Шилийнгол аймгийн нутаг орны үндэстний хувцас загварын аж ахуйн нэгжийн харилцан суралцаж туршлага солилцоход тавцан хангах үүднээс зохион байгуулагдсан юм. Уг тэмцээнийг монгол үндэстний хувцас загварын гар урлал болон орчин үеийн монгол үндэстний хувцас загварын дизайн болон оёж шидэх хоёр том төрөлд зохион байгуулсан бол гар урлалд товч зангидаж шилбэ хадах, алчуурын хөвөөг уламжлалт ёсоор ир дарж оёх, хавах, монгол онцлогтой гар урлалын бүтээлийг адилтгах зэрэг дөрвөн төрлөөр явуулжээ. Мөн орчин үеийн монгол хувцас загварын дизайн, оёж шидэх уламжлалт үндэстний элементийг харуулсан өдөр тутам өмсдөг хувцас загвараар гол болгожээ. Товч зангидаж, шилбэ хатах тэмцээн эхэлж, оролцогчид өөр өөрийн дугаараараа сууж, гэртээ суугаад оёдлоо оёдог шиг тэнүүн тавтай урлана.

Үндэстний гар урлал нь ард иргэд амьдрал ахуйн эдлэл хэрэгслээ урлагийн болгон хэлбэржүүлэх явц, мөн тогтнон хөгжсөн биеэ даасан урлагийн хэлбэр юм.

Гар урлалын тэмцээн эхэлсний дараа шүүгчид цагийг завдан гар урлалын бүтээлүүдийг шинэ маягт чанар, хэрэгцээт чанар, гоёмсог шинж, хийц, монгол онцлогийг хадгалсан зэрэг талаас нь нарийн нямбай шалгаруулсны дүнд Авга хошууны “Мөнгөн завьяа үндэстний гар урлалын дэлгүүр”-ийн эзэн Хасбаатарын урласан мөнгөн аяга, мөнгөн хийцтэй толгойн засал гар урлалын уран нарийн хийцээрээ гайхуулснаараа нэгдүгээрт шалгарсан байна.Хасбаатар:

- Дэлгүүрт байсан хамгийн гоё, томоохон бүтээл мөнгөн аяга, толгойн засал, ээмэг, бөгж, зүүлт зэрэг нарийн хийцтэй гар урлалын бүтээлийн хамт авчирч, дэлгэн үзүүлж борлуулахаар ирсэн. Харин санаснаас илүү миний урласан мөнгөн аяга өндөр шан хүртлээ. Энэ удаагийн шүүгчид онцгой нарийн, өөрийн биеэр барьж үзэж байж шалгаруулсан. Гар урлалын бүтээлийн уралдаан тэмцээн нь урчуудад маш их урам хайрладаг ба олон хүнтэй танилцдаг гэж байлаа.

Монгол хувцас заслын гар урлалын тэмцээн үргэлжилсээр. Монгол хувцас заслын соёлоо залгамжлан уламжилж яваа уран оёдолчид маань уран нарийн оёдлоороо уралдаж, шүүгчид ч нарийн сонгож шалгаруулна. Зүүн Үзэмчин хошууны “Нарийлаг монгол хувцасны оёдлын газар”-ын захирал Сарантунгалаг:

- Би гар урлалын бүтээлд томсон дээс, ир дарсан алчуур, малгайн оройн угалз зэрэг бүтээлээ дэлгэн үзүүлж байна. Мөн орчин үеийн монгол үндэстний хувцас загварын үзүүлбэрт өдөр тутам өмсдөг үзэмчин хувцсаа цэвэр цэмцгэрээр урлан оёсон тэрлэг, утмал дээл, дах авчирсан. Гар оёдлын уралдаан тэмцээнд бид оролцлоо. Би товч зангидаж, шилбэ хадах тэмцээнд оролцсон. Уралдаанд оролцоод маш их зүйлийг сурч, туршлага солилцлоо гэв.

Энэхүү тэмцээн нь өнө удаан түүхийн хөгжлийн явцад бий болсон өвөрмөц онцлог бүхий үндэстний соёлоо залгамжлан уламжилж, өөрийн ажилч, ариун хөдөлмөрөөрөө үйлс босгож яваа аж ахуйн нэгж, хувь хүн харилцан нэг нэгнээсээ суралцаж, туршлага солилцон ур чадвараа дээшлүүлэх тавцан болсон юм. Тэмцээний төрөл бүрд нэг, хоёр, гуравдугаар байр тодруулсаны зэрэгцээ шилдэг хувь хүн, шилдэг аж ахуйн нэгжийг тус тус шалгаруулж, таван төрлийн тэмцээнд нэгдүгээр байранд орсон урчуудад Шилийнгол аймгийн “Таван сарын нэгний хөдөлмөрчний шагнал” олгожээ.

Зохиогч: Нарангоо, Хорвоо
Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл