Өвөр Монголын Утга урлагийн холбоо, Өвөр Монголын Соёл, аялал жуулчлалын тэнхим, Алшаа аймгийн Намын хорооны ухуулах хэлтэс санаачлан зохион байгуулсан Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх уран бүтээлийн урлагийн үзэсгэлэнгийн нэг болох “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монгол-Хан тэнгэр Алшаа”- алдарт гэрэл зурагчин С.Хасбаганы гэрэл зургийн бүтээлийн үзэсгэлэн 08 дугаар сарын 25-ны өдөр Өвөр Монголын уран зургийн ордонд эхлэв.

Үзэсгэлэнд С.Хасбаганы байгалийн үзэмж, түүх соёл, зан заншлаар сэдэвлэсэн 200 шахам бүтээлийг дэлгэн үзүүлж, түүний онцгой харах өнцөг, уран сэтгэмжээрээ бүтээсэн гэрэл зургийн бүтээл үзэгч олны хүртээл болж, хан тэнгэр Алшаа даяар олонд таниулж даян дэлхийд алдаршуулахад дорвитой хувь нэмэр оруулсан байна.
