solongonews
Хонконг эдийн засгийн сорилтыг даван туулж чадна
2016-03-13 11:20
Хонконг эдийн засгийн сорилтыг даван туулж чадна.

Хонконгийн засаг захиргааны санхүүгийн газрын дарга Жэн Жүнхуа 12-ны өдөр "Мооdу'ѕ" Хонконгийн хөгжлийн үнэлгээг "тогтвортой" гэдгээс "сөрөг" хэмээн үнэлэх болсонд холбогдуулан хэлэхдээ, Хонконгийн эдийн засгийн суурь сайн, банк санхүүгийн хяналтын тогтолцоо боловсронгуй, банкны систем ба санхүүгийн байдал эрүүл тогтвортой байдгаараа цаашид өрсөлдөөн сорилтыг даван туулах итгэлтэй байна гэжээ.

Тэрээр, Олон улсын валютын сангаас 1-р сард гаргасан тайланд Хонконгийн дээрх давуу талуудыг валютын ханшны тогтолцоотой уялдуулан ажиллах юм бол тулгарч буй хүндрэлүүдийг хялбархан даван туулах бөгөөд хойшдын тогтвортой өсөлт ба ажлын байраар хангахад үндэс тавих болно гэжээ.

Жэн Жүнхуа , Хонконг "Нэг улс хоёр систем" бодлогыг урагштай хэрэгжиж байна. Цаашид мөн уг зарчмыг эрс баримтлах болно гэдгээ дахин нотолжээ.

Найруулагч: С. Саранчимэг
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл