
Энэ охин 1983 онд сувилахуйн мэргэжлээр ажиллаж эхэлсэн бөгөөд нэг л мэдэхэд 38 жил болсон байна. Тэрээр амьдралынхаа хамгийн сайхан жилүүдийг хайртай сувилахуйн ажилдаа зориулжээ. Халдварт өвчний хамгийн эрсдэлтэй, хамгийн сорилттой, хамгийн хариуцлагатай, айдас төрүүлдэг тасагт ажиллахаас тэр татгалзсангүй. Чадах бүхнээ харамгүй зориулдаг Шилийнгол аймгийн Сөнид Баруун хошууны ардын эмнэлгийн халдварт өвчний тасгийн ахлах сувилагч Зай Ин-Э.
Баатарлаг охин - Халдварт өвчний тусламж үйлчилгээний тэргүүн эгнээнд олон удаа оролцов
Ажилд орсноосоо хойш тэрээр дотоод өвчин болон мэс заслын чиглэлээр эмнэлзүйн сувилахуйн ажлыг хийж байгаад 1996 онд Шилийнгол аймгийн Сөнид Баруун хошууны ардын эмнэлгийн халдварт өвчний тасгийн ахлах сувилагчаар дэвшсэн. Халдварт өвчний тасгийн ахлах сувилагчаар ажилласнаас хойш эмнэлзүйн тусламж үйлчилгээний тэргүүн эгнээнд оролцсоор ирсэн юм.
2003 онд "SARS" дэгдсэн хүнд үед эмнэлэг нь SARS-ын эсрэг тэмцэх баг болсны хувьд Зай Ин-Э нэгдүгээр ээлжийн багийн сувилахуйн гишүүн болж, SARS-ийн эхний ээлжийн өвчтөнүүдэд иж бүрэн эмчилгээ хийхээр тусгаарлах тасагт орсон юм. Тухайн жил түүнийг "Өөртөө засах оны SARS-ийн эсрэг тэмцэлд тэргүүний хувь хүн"-ээр шалгаруулсан юм.
2004 оны 11-р сард хулганы халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх хугацаанд, Зай Ин-Э хулганы халдварт өвчнөөс тусгаарлах тасагт эхний ээлжид тусгаарлагдаж, ямар ч алдаагүйгээр даалгавраа амжилттай гүйцэтгэсэн байна. 2009 онд Хятад улс даяар H1N1 томууны халдварт өвчин дэгдэж, Зай Ин-Э томуугийн тасгийг материалаар хангах ба эмнэлгийн ажилчдын хамгаалалтын хувцас хэрхэн өмсөж, тайлах сургалтыг хариуцав. Бас ариутгал, тусгаарлах ажилд хяналт тавьж, удирдан чиглүүлсэн байна.
Халдварт өвчний тасагт олон жил ажилласан ахлах сувилагчийн хувьд тэр халдварт өвчний сувилахуйн мэргэжил, эмнэлзүйн арвин туршлагатай байж, халдварт өвчин гарах бүрт зоригтой, айлгүй тэмцдэг нэгэн.
2019 оны 11-р сарын 17-ны үдээс хойш тус эмнэлэгт хулганы халдварт тахлын сэжигтэй тохиолдол гарсныг санаж байна. Сөнид Баруун хошууны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах газрын хүсэлтээр тус хошууны халдварт өвчин судлалын тасагт сөрөг даралтын тасгийг албан ёсоор ажиллуулж, өвчтөнүүдийг хүлээн авахад бэлтгэжээ. Үүний зэрэгцээ тэрээр хамгийн богино хугацаанд чадварлаг эмнэлгийн тусламжийн багийг зохион байгуулахыг шаардав.
Хоёрхон цагийн дотор тэрээр урьдчилан сэргийлэх, хянах шаардлагатай материалыг яаралтай бэлтгэж, тасгийн ажилтнуудыг өвчтөнийг хүлээн авах үйл явцтай танилцуулж сургаж, дараа нь эмнэлгийн баг зохион байгуулав. Эцэст нь тэр эмнэлгийн тусламж үйлчилгээний багийн анхны гишүүн болж, хамгийн түрүүнд тусгаарлах тасагт оржээ.
Эмчилгээнд хамрагдсан хулганы халдварт өвчний сэжигтэй өвчтөн 30 гаруй насны хүн байсан, тэр хүн өвчнийхөө талаар сайн мэдэхгүй, тусгаарлалтын тасагт шинжилгээний хариу гарахыг тэсэн ядан хүлээх, шинжилгээний хариу нь хэтэрхий удах юм бол сандарч, мөн эмчилгээнд сайн нөлөөлөхгүй байсан. Зай Ин-Э нөхцөл байдлыг мэдсэнийхээ дараа тусгаарлах тасагт орж өвчтөнтэй ойрын зайнаас удаан хугацаанд харилцаж, өвчтөнд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, тусгаарлах эмчилгээг идэвхтэй хүлээн авахыг уриалав. Өвчтөнд сэтгэл санааг нь илүү тайван байлгаж, сэтгэл санаагаа тогтворжуулах үүднээс цэвэрлэх хэсгийн ажилчдаас хоол хүнс, өдөр тутмын хэрэгцээт зүйлсийг төрөх цонхоор тасаг руу илгээдэг.
Өнгөрсөн үеэ эргэн дурсвал халдварт өвчний үед тэр нэг удаа ч ажлаас эргэлзэж байсангүй, харин ажилдаа чин сэтгэлээсээ хандаж даалгавраа амжилттай биелүүлсэн.

Коронавирусний эсрэг тэмцэх чухал үүрэг хариуцлагыг зоригтойгоор хүлээсэн
2020 оны хаврын эхээр Коронавирусний дэгдэлт улс орон даяар тархав. Сөнид Баруун хошууны ардын эмнэлгийн Халууралтын тасаг, Халдвартын тасаг хоёр ямар ч эргэлзээгүйгээр цар тахлын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд зогсов. Тус эмнэлэг нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тэргүүлэх бүлгийг байгуулж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх яаралтай төлөвлөгөөг эхлүүлсэн юм. Коронавирусний эсрэг командлалын багийн гишүүний хувьд Зай Ин-Э цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах янз бүрийн үйл явцын сургуулилтад оролцох хэлтсийн ажилтнуудыг идэвхтэй зохион байгуулав.
Цар тахлын дэгдэлтийн хугацаанд Зай Ин-Э халууралтын эмнэлгийн ажлыг хариуцаж, өвчтөн болон дагалдан яваа хүн бүрээс өвчний түүх, сүүлийн 14 хоногийн замнал, халууралтын түүхийг сайтар асууж, халдварт өвчнийг алдахаас үргэлж болгоомжилж байв. Энэ хугацаанд түүний ажил олон нийтийн орон сууц, цагдаагийн газар, хамтын тусгаарлах цэгүүдэд хүртэл гүнзгийрч, зарим нааш цааш үргэлж зорчдог хүмүүсийн тухай газарт нь очиж нуклейн хүчлийн шинжилгээ хийсэн байна. Нуклейн хүчлийн шинжилгээ нь эрсдэл өндөр, техникийн мэргэжил өндөр байдаг. Анхны нуклейн хүчлийн шинжилгээнд залуу сувилагч нарын сэтгэл зүйн дарамтыг хөнгөвчлөх зорилгоор ахлах сувилагчийн хувьд тэр болон тус тасгийн сувилахуйн ажилтнуудын хамт оролцжээ.
Тусгаарлах хувцас, хамгаалалтын хувцас, хамгаалалтын бээлий, хамгаалалтын маск өмсөж зүүссэн хүмүүс удаан цагаар ус ууж болохгүй бөгөөд бие засах газар руу явах боломжгүй байдаг. Хамгаалалтын хэрэгслээ тайлсны дараа хөлөрч, ядарч, хацар нь час улайж, ариутгалын бодис шингээсэн гар нь хавдсан байдаг. Тэр болон тасгийн сувилагч нар урьд өмнө хэзээ ч байгаагүй олон бэрхшээлийг даван туулсан байдаг. Зай Ин-Э-ээс хамгаалалтын хувцсаа тайлсны дараа ч маш их ажилтай байдаг. Урьдчилан сэргийлэх, хянах материалыг хангалттай бэлтгэх, баримт бичгийг судлах, харилцан ярилцах, сургалтын төлөвлөгөө боловсруулах, ажлын горимыг гаргах, сувилагч нарын онлын суралцлага зохион байгуулах гээд их ажил байдаг. Тэр ядарлаа, эргэлзэж байна, амаря, гомдлоо гэж нэг удаа ч ярж байсангүй. Юм бүхэнд чин сэтгэлээсээ, хариуцлагатай ханддаг Жай Ин Э ард түмний эрүүл мэндийн төлөө зүтгэсээр байна.
Халууралтын эмнэлгийн эмх цэгцтэй ажиллахыг хангахын тулд сувилагч нар өдөр бүр урьдчилан ирж ариутгалын уусмал, халдваргүйжүүлэлт, зөвлөгөө өгөх бэлтгэлийг бэлтгэхийг хатуу шаарддаг. Халууралтын эмнэлэг нь харьцангуй их ачаалалтай, тодорхой эрсдэлтэй байдаг. Халуурч байгаа өвчтөн хүртэл халууралтын эмнэлэгт ирэхээс татгалзан, их сандарч, сэтгэл зүйн дарамтад орсон юм шиг харагддаг байсан. Тиймээс Жай Ин-Э тэдэнд асар их тэвчээртэйгээр тайлбарлаж, нягт нямбай харилцаж, цар тахлыг шалгах ажлын зорилго, ач холбогдлыг олон нийтэд сурталчилж, тархалтын талаарх мэдлэгийг ойлгомжтой хэлээр тайлбарлан, тэдний бухимдлыг тайлдаг.
Маш сайн сувилахуйн багийг бүрдүүлэхийн тулд өөрөө түрүүлэн хийх хэрэгтэй
Зай Ин-Э "Бид нэг баг, бид бие биедээ тусалж, ажил үйлсээ ахиулах ёстой" гэлээ.
Коронавирусний эсрэг тэмцэх үеэр эмнэлэг, халдварт өвчний тасаг ачаалал ихтэй, ажил ихтэй байсан бөгөөд ахлах сувилагчийн хувьд Зай Ин-Э өдөр бүр сувилахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудыг бүртгэж, нэгтгэн дүгнэж, цэгцэлдэг. Мөн тэр ажлынхаа хажуугаар жижүүр сувилагчийн ажлыг хувааж хийдэг.
Түүний чин сэтгэлээсээ ажилдаа ханддаг чанар нь сувилахуйн багийн гишүүн бүрийг нөлөөлсөн байдаг. Түүний удирдлага дор баг хамт олон нь эв нэгдэлтэй байж, ажилдаа үнэнч байж, цар тахлын эсрэг тэмцэх хугацаанд "Цар тахлын эсрэг хошуучлагч" хэмээх хамтын өргөмжлөлийг хүртэж байсан. Түүнийг дээд зэргийн хяналтын багаас нэр дурдан ажлыг нь өндөр үнэлсэн байдаг.
Сувилахуйн багийн удирдлагад тэрээр "ялахын төлөө тэмцэж чаддаг" маш сайн багийг төлөвшүүлсэн. Түүний удирдлагын нууц нь багийн гишүүн бүрт сэтгэл зүрхээрээ хандах явдал юм. Сувилагчдыг ажилдаа хамгийн их урам зориг өгөх боломжийг олгохын тулд тэрээр хүн бүрийн хувийн шинж чанар, чадавхад нийцүүлэн удирдлагын арга барил, удирдамж, боловсрол, тодорхой ажлын хуваагдал зэрэгт илт ялгаатай байдаг.
Өөрийгөө хатуу чанд сахидаг, сахилга баттай сувилагчдын хувьд тэр ямар ч бэрхшээлтэй ажил хамаагүй хуваарилсан ажлаа сайн гүйцэтгэж чаддаг. Зан чанарын хувьд гадагшаа нээлттэй сувилагчид жижиг зүйлд анхаарал хандуулдаггүй тул тэр тэдгээр сувилагчдад илүү олон сануулга өгдөг. Зан чанарын хувьд дотогшоо үг яриа цөөн сувилагчдад ба дөнгөж ажиллаж байгаа залуу сувилагч нарт тэрээр өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, сэтгэлгээгээ аажмаар бэхжүүлэхэд нь урам зориг өгдөг байлаа.
38 жилийн түүний сувилахуйн ажлыг эргэн дурсахад тэрээр өдөр бүр маш олон бэрхшээлтэй, хүндрэлтэй ажилтай тулгардаг тул тэр бас их ядарч, гомддог, гэвч тэрээр хэлэхдээ: "Хүн нэг ажлыг өөрийн нэг насны ажил болгон тэмцэж ажиллах юм бол ажил бол амьдралын хамгийн сайн хамтрагч, хамгийн сайн найз болох болно" хэмээн ярилаа. Түүний хэлсэн үг гүн ухаан агуулж байлаа.
