solongonews
Тэнгэрийн галт тэрэг
2020-06-05 21:12
Тэнгэрийн галт тэрэг

Хятадын Төмөр замын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн корпорацын Үхань хот дахь салбар “Тэнгэрийн галт тэрэг” гэгдэх дүүжин вагоныг энэ сарын 04-ний өндөр амжилттай туршлаа. Тус вагон нь болд төмөр болон бетоноор бэхлэгдсэн багануудад агаарт дүүжлэгддэг замд ажиллах аж.

Нэг галт тэрэг 3-5 бүхээгтэй, бүхээг бүр нь ойролцоогоор 11 метр урт, 2.4 метр өргөн байх аж.  Мөн нэг бүхээгт нь 300-400 зорчигч суух багтаамжтай, нэг цагт нийтдээ 100 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай юм байна. Метро, галт тэрэгний хослол гэж болох энэхүү “Тэнгэрийн галт тэрэг”-ний дээд хурд 80 км/цаг байх бөгөөд Хятадын хамгийн хурдан дүүжин тээврийн хэрэгсэл болох аж.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл