БНХАУ-ын дарга Ши Жиньпин ажлаа тайлагнахаар Бээжинд ирсэн Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Линь Жэн Юе Э-тэй 17-нд уулзсан бөгөөд түүний Хонконгийн өнөөгийн нөхцөл байдал, онцгой бүсийн засаг захиргааны ажлын талаарх тайланг сонссон байна.
Нэг жилийн турш, засаг дарга Линь Жэн Юе Э Хонконгийн онцгой бүсийн засаг захиргааг удирдан, үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, “Нэг улс хоёр систем”-ийн чиг хандлага, тулгар хуулийг хамгаалж, Хонконгийн урт хугацааны хөгжилд нухацтай төлөвлөгөө хийсэн бөгөөд Гуандүн, Хонконг, Макаогийн том бүсийн бүтээн байгуулалт, Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, өргөн олон оршин суугчдын ашиг сонирхлын асуудлыг сайтар зохицуулж, сайн сайхан ололт амжилтад хүрсэн байна. Тав засгийн газар засаг дарга Линь Жэн Юе Э болон онцгой бүсийн засаг захиргааны ажлыг гүйцэд үнэлж байна гэж дарга Ши Жиньпин хэлжээ.
Сарын өмнө Хонконг, Макаогийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ "40 жилийн өөрчлөлт нээлтэд Хонконг, Макаогийн иргэд гэрч, оролцогчид, ашиг хүртэгчид, хувь нэмэр оруулагчид болж байсан юм. Дотоод хуурайн иргэдийн нэгэн адил улс орны шинэчлэлийн гайхамшигт үйл явдлыг бүтээгчид юм. Ирээдүйд бид "нэг орон, хоёр систем" -ийн зарчмыг баримталж, Хонконг, Макао -ыг үндэсний хөгжлийн ерөнхий нөхцөл байдалд нэгтгэх, шинэ давуу талыг хөгжүүлэх, шинэ үүрэг гүйцэтгэх, шинэ хөгжил дэвшлийг хөгжүүлэх, шинэ хандив өгөх болно гэж хэлсэн юм гэжээ.
