solongonews
Хятад Улс болон Монгол улсын 6 аймаг хотын хамтран ажиллах боломж нь юу вэ
2016-08-15 19:05
Хятад улсын Өвөр Монголын гурван аймаг хот болон Монгол Улсын гурван аймгийн орон нутгийн хамтын ажиллагааны хурлын үеэр аймаг хотын дарга нар хамтын ажиллагааны боломж, давуу талыг танилцууллаа.
Бао Жэньюй (ХКН-ын Тунляо хотын хорооны орлогч нарийн бичгийн дарга, хотын засаг дарга)

   Тунляо хотын аж ахуй нийгмийн хөгжил нь дараах хэдэн онцлогтой байдаг. Нэг. Соёлын хөрс зузаан, Тунляо хот нь монгол үндэстэн төвлөрсөн нутаг. Тухайлбал Чингис хааны дүү— Хорчины дээдэс Хавт Хасарын харьяат нутаг.  Хоёр. Байрлалын давуу талыг юуны өмнө дурдууштай. Бүө Хай тэнгисийг тойрсон эдийн засгийн бүс болон зүүн хойд Азын гурвалжин хойгийн аж ахуйн бүсэд байрлаж, Хятад улсын зүүн хойд бүс нутгийн бараа бүтээгдэхүүний гүйлгээний төв хот болон Хятад улсын нэгдүгээр зэрэглэлийн барааны гүйлгээний зангилааны хот болдог. Гурав. Зам тээвэр сайн, Өвөр Монголын зүүн бүс болон Хятад улсын зүүн хойд орны хувьд, баруун хэсэгт нь байрлах хамгийн том зам тээврийн хүйс хот болж байна. Дөрөв. Тариалан хөгжсөн орон. Тав. Эх сурвалж элбэг баялаг. Зургаа. Аж үйлдвэрийн салбар нь олон төрлийн онцлогтой байдаг.

Хятад, Монгол хоёр улсын бүх талын стратеги бодлогын түншлэлийн харьцааны гүнзгий хөгжлийн дагуу Тунляо хот болон Монгол Улсын харилцаа жил ирэх тутам нягтарч, хоёр улсын хөрөнгө оруулалт, арилжаа худалдаа, соёлын солилцооны арга хэмжээ олон олноор зохион байгуулагдах болсон.

Орон нутгийн солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд голдуу дөрвөн талаар санаачлан хийх болно. Нэг. Ачаа тээвэр боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ахиулна. Хоёр. Хоёр талын аж ахуйн арилжааны хамтын ажиллагааг чангатгана. Гурав. Хүмүүнлэгийн солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Дөрөв. Байнгын чанартай хамтын ажиллагааны тогтолцоог төгөлдөржүүлнэ. Жишээлбэл, Хятад, Монголын “3+3” орон нутгийн хамтын ажиллагааны хурал гэх мэт. 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл