solongonews
Гар утсаар төлбөр тооцоо хийх нь амьдралын хэвшил боллоо
2017-09-14 10:53
Хүн бүр биедээ түрийвч авч явдаг биз ээ. Гэвч Аlipay, Вичат зэрэг Мобайл төлбөр тооцоо хийх үйлчилгээ хурдацтай хөгжихийн хэрээр Хятадуудын төлбөр тооцоо хийхэд асар их өөрчлөлт гарч байна.

        Залуусын дунд түрийвч авч явдаггүй хүн өдөр ирэх тусам олширсоор байна. Шандүн нутгийн Шяо-Ень Бээжингийн нэгэн дээд сургуульд магистр цол хамгаалжээ.  Ойрын үед сургууль төгсөх бичиг баримтаа бүрдүүлж дуусгаад найз Шяовантой кофены газар уулзахаар болзов. Тэр кофены газар очихдоо гар утаснаасаа өөр юу ч авсангүй.

Зөөгч: - Та нэг аяга самартай латте, нэг аяга халуун латте авсан, нийт 60 юань.

Шяо-Ень:  - Вичаатаар тооцоо хийж болох уу ?

Зөөгч: - Болно, та энэ кодыг уншуулчих. 

Шяован, Шяо-Ень нар чацуу. Тэд гадагш гарахдаа түрийвчээ авч явахаа больсон тухайгаа ярилцаж байлаа.

Шяован: - Бээжинд Мобайл төлбөр тооцооны үйлчилгээ өдрийн хэрэглээний 70, 80 хувийг эзэлж байна. Түрийвч авч явах хэрэггүй болсон. 

Шяо-Ень: - Би 100 юань ч хүрэхгүй мөнгөтэй гардаг. Одоо надад ердөө аравхан юань байна. Гар утсаа бариад гарахад хангалттай. 

Шяо-Ень үдээс хойш галт тэргээр Шандүн руу буцах тул Шяован машинаар түүнийг галт тэрэгний өртөөнд хүргэлээ. Машинаа дэлгүүрийн газар доорх зогсоолд тавихад мөн л мөнгө өгөх хэрэггүй. Төлбөр тооцоо хийх системд машины дугаарыг уншаад Мобайл төлбөр тооцооны үйлчилгээг сонгодог болохоор нэг минут ч хүрэхгүй. 

Галт тэрэгний өртөөнд очихоос өмнө Шяован, Шяо-Еньтэй хамт зочид буудалд очиж, өрөөгөө буцаахад мөн л мобайл төлбөр тооцооны үйлчилгээг хэрэглэсэн болохоор бусад хүн шиг мөнгө эсвэл картаар тооцоо хийхээс түргэн байлаа.

Зочид буудлын ажилтан: - Энд хоёр хэмжээст код байна. Та гар утсаараа уншуулаад төлбөрөө хийчих. 

Шяо-Ень: - За тэгье. 

Зочид буудлын ажилтан: - Энд хоёр хэмжээст код байна, та гар утсаараа уншуулаад, гарч ирсэн баримтад гарын үсгээ зурснаар төлбөр тань хийгдэнэ. 

Шяо-Ень: - За одоохон.

Үнэндээ залуучууд гэлтгүй бүх насны хүмүүс түрийвч авч авалгүй, гар утсаараа төлбөр тооцоо хийдэг болжээ. Холбогдох бүртгэлээс үзвэл 2016 онд Хятадын мобайл төлбөр тооцоо нийт 25 тэрбум 700 сая удаад хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 86 хувиар нэмэгдэж, хөрөнгө мөнгөний хэмжээ 157 их наяд юаньд хүрчээ. 

Бээжин хотод том том дэлгүүр, эмнэлэг, эмийн санд өртөг багатай 

ПОС төлбөр тооцоо хийх тоног төхөөрөмж угсарсан байна. 

Ногооны захын эзэн: - Мобайл төлбөр тооцоо хийх үйлчилгээтэй болсноор мөнгө задлах, хуурамч мөнгө авахаас айх асуудалгүй болсон.

Харин Шэньжэнь хотын хоёр хэмжээст кодын тоног төхөөрөмж үйлдвэрлэх нэг компаний техникийн албаны хүн Чинь Юньчуань: - Хоёр хэмжээст кодоор төлбөр тооцоо хийх нь хялбар боловч зарим асуудал бий гэж хэллээ.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл