solongonews
Хятадын Олимпын Хороо 2022 оны ОУОХ-ны шилдэг шагнал хүртлээ
2022-10-20 12:52
Хятадын Олимпын Хороо 2022 оны ОУОХ-ны шилдэг шагнал хүртлээ.

   2022 оны Олон Улсын Олимпын Хороодын холбооны шагналуудыг 19-ний орой БНСУ-ын нийслэл Сөүлд тодруулав. Хятадын Олимпын Хороо “Бээжин-2022” Өвлийн олимпын наадамд онцгой амжилт гаргасан шагнал хүртсэн байна.

   Энэ удаагийн олимпын нийгэмлэгийн шагнал нийтдээ 8 төрлөөр шагнал гардуулсан байна. Бээжингийн Өвлийн олимпын наадамд хоёр алт, нэг мөнгөн медаль авсан Хятадын эмэгтэй тамирчин Гу Айлин шилдэг тамирчны шагнал хүртсэн бол БНСУ-ын богино зайн гулгалтын тамирчин Хуан Дае Хеон шилдэг эрэгтэй тамирчны шагнал хүртжээ. Шилдэг эрэгтэй, эмэгтэй спортын баг шагналыг Шведийн кёрлингийн баг болон Канадын хоккейн шигшээ баг тус тус хүртэж, Зодог тайлснаа зарласан Нидерландын хурдны тэшүүрийн нэрт тамирчин Свен Крамер тамирчдын тоглолтын шагналын эзэн болов.  

   Шагнал гардуулах ёслолд 180 гаруй улс орон болон бүс нутгийн олимпын хорооны төлөөлөл болон холбогдох хүмүүс оролцжээ.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл