solongonews
Жинаниас Москва хүрэх галт тэрэг ашиглалтад оров
2017-08-14 18:22
Жинаниас Москва хүрэх галт тэрэг ашиглалтад орсон байна.

  Сурвалжлагч энэ сарын 14-нд Өвөр Монголын хилийн боомтын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн  газрын мэдээлснээр 8-р сарын 9-нд Жинань-Манжуур,-Европын анхны галт тэрэг,  Жинаниас Москва хүрэх галт тэрэг Манжуур боомтоор хил гарсан байна. Ийнхүү Өвөр Монголын  Манжуур боомтоор хил гарсан галт тэрэг нийт 35-д хүрлээ.

Жинань-Манжуур-Европ хүрэх галт тэрэг 7500 километр аялах бөгөөд  эмэгтэй хүний хувцас, даавуу, аж үйлдвэрийн зөөврийн машин зэргийг ачиж, Жинаний  өмнөх буудлаас хөдлөн Манжуур боомтоор хил гарч, Москвагаар дамжаад нийт 15 хоног  аялах ба энэ нь далайн тээврийг бодвол 30 хоног хэмнэх юм  байна.

Сүүлийн үед Манжуураар дамжих Хятад, Европын галт тэрэг улам нэмэгдэж  байна. 

Найруулагч: .Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл