“Сайн сэтгүүлч сайхан үлгэр ярих” уралдаанд шалгарсан багийн сэтгүүлчид илтгэл тавьлаа
2016-12-21 10:52
“Сайн сэтгүүлч сайхан үлгэр ярих” нэртэй III удаагийн уралдаанд шалгарсан багийн шилдэг сэтгүүлчид Өвөр Монголын хэвлэлийнхэнд онцгой илтгэл тавьсан байна.
Намын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтэс, БНХАУ-ын сэтгүүлчдийн нийгэмлэгээс зохион байгуулсан III удаагийн “Сайн сэтгүүлч сайхан үлгэр ярих” уралдаанд шалгарсан баг 12 дугаар сарын 19-ний өдөр Өвөр Монголд хүрэв. Тус багийнхан 9 сэтгүүлчээс бүрдсэн ба өөрсдийн туршлагатайгаа уялдуулж, Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон Төвийн хэвлэл мэдээллийн байгууллага нэгжийн сэтгүүлчид Хөххотын их, дээд сургуулийн сэтгүүл зүйн салбарын багш сурагчид зэрэг 400 гаруй хүмүүст илтгэл тавьсан байна.
Илтгэлийн дараа тус багийнхан ӨМӨЗО-ны сэтгүүлчид болон багш, сурагчдын төлөөлөх багийнхантай ярилцах хурал хийж идэвхтэй ярилцлага өрнүүллээ.


Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : Mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх
