solongonews
Эрлийзжүүлсэн усан тутаргын үйлдвэрлэл дээд амжилт тогтоов
2020-12-10 17:06
Эрлийзжүүлсэн усан тутаргын үйлдвэрлэл дээд амжилт тогтоов.

2020 оны 11-р сарын 02-нд Эрлийзжүүлсэн усан тутаргын инженерийн технологийн судалгааны үндэсний төв үйлдвэрлэлийн хэмжилтийн үр дүнг нийтэлж, нэг мүгээс дунджаар 911.7 кг ургац авсныг тогтоосон юм. Энэ оны 07-р сард хэмжилт хийсэн энэ баазын хаврын тариалалтын усан тутарга нэг мүгээс 619.06 кг (нэг га =15 мү) ургац авсныг нэмж тооцвол, хоёр улирлын усан тутаргын үйлдвэрлэл “нэг мүгээс 1500 кг-ийн элбэг ургац хураах” зорилтыг биелүүлж, дэлхийн шинэ рекорд тогтоосон байна.

Юань Лүнпин хэлснээр, “Гуравдугаар үеийн эрлийзжүүлсэн усан тутарга бол шинэ ахиц дэвшил юм. Нэг мүгийн дундаж үйлдвэрлэлийн хэмжээ одоогийн бий ургац сайтай эрлийзжүүлсэн усан тутаргын үйлдвэрлэлийг 10-20 хувь нэмэгдүүлэв”, шинжлэх ухаан технологийн дэвшлээр дамжин үр тарианы нэгж талбайн үйлдвэрлэлийн хэмжээг ихээр нэмэгдүүлж болох юм гэжээ.

Энэ оны 10-р сард Юань Лүнпиний “далайн усны тутарга” төслийн баг хамт олон болон Жянсү мужийн хөдөө аж ахуйн технологийг дэлгэрүүлэх ерөнхий газар хамтран туршин тариалсан шорвог усанд тэсвэртэй тутаргын нэг мүгийн дундаж үйлдвэрлэлийн хэмжээ 802.9 кг-д хүрч, шорвог орчны усан тутаргын үйлдвэрлэлийн дээд амжилтыг тогтоосон юм.

Юань Лүнпин хэлэхдээ: түүнд одоо хоёр зорилт байгаа, тухайлбал нэгд, тавдугаар үеийн эрлийзжүүлсэн супер усан тутарга болон гуравдугаар үеийн эрлийзжүүлсэн усан тутаргын тариалалтыг 6.66 сая га талбайд хүргэх явдал юм. Ингэснээр үйлдвэрлэлийн хэмжээг 10 тэрбум кг нэмэгдүүлж болно. Хоёрт, “далайн усны тутарга”-ын тариалалтыг 6.66 сая га талбайд хүргэнэ. Ингэснээр үйлдвэрлэлийн хэмжээг 30 тэрбум кг-аар нэмэгдүүлж болох юм гэжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл