Тэрээр: - Бид Гэсэрийн биет бус соёлын өвийг хамгаалах тухай холбогдох мэдлэгийг боловсролын системд хамруулж, хүүхэд, залуучуудад уламжлалт соёл боловсрол, эх оронч үзлийн хүмүүжил олгох чухал зууч болгоно. Төрөл бүрийн уламжлах арга хэлбэрийг хайна гэж хэллээ. "Гэсэр"-ийн тууль нэг сая гаруй бадаг, 20 сая гаруй үгтэй. Дэлхийн таван том туулийн нийт үгийн хэмжээнээс их бөгөөд агуулга нь нэмэгдэн баяжсаар байна. 2006 онд Хятадын албаны талаас үндэсний хэмжээний биет бус соёлын өвийн жагсаалтад оруулж, 2009 онд "Гэсэрийн туулийн уламжлал"-ыг ЮНЕСКО-гийн "Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөлөх бүтээлийн жагсаалт"-д хамруулсан юм.
Хөхнуур мужийн Гүөлүө Төвд үндэстний Өөртөө Засах Жөү нь Гэсэр соёлын эх үүсвэр газар бөгөөд "Хятадын Гэсэрийн соёлын өлгий" гэгддэг.
Саяхан Хятадын соёлын яам "Гэсэрийн соёлыг хамгаалах туршилтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг зөвшөөрөх тухай санал" гаргаснаар Хятадын Гэсэрийн соёлыг хамгаалах цорын ганц туршилтын бүс албан ёсоор байгуулагдаж эхэлснийг харуулж байна.
