17-р жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн босгон дээр ажил үйлсээрээ манлайлсан салбар салбарын шилдгүүдэд Монгол улсын Ерөнхийлөгч төрийн дээд одон медаль гардуулахаар болсон.

Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд болно. Тэгвэл төрийн дээд одон медаль хүртэх хүмүүсийн дунд Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн, Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин Д.Отгонцэцэг, жүжигчин Г.Золбоот зэрэг урлаг спортын алдартнууд багтсан байна.
Б.Лхагвасүрэнгийн тухайд Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Д.Отгонцэцэг Монгол улсын гавьяат тамирчин, Г.Золбоот Монгол улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр тус тус шагнуулах юм байна.
