solongonews
Япон улс Олимпын наадмыг аюулгүй, амжилттай зохион байгуулж чадна гэжээ
2021-07-20 17:07
Олон улсын олимпын хорооны 138 дугаар бүгд хурал энэ сарын 20-ны өдөр Токио хотноо нээгдэв. Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга “Япон улс Олимпын наадмыг аюулгүй, амжилттай зохион байгуулж чадна” гэж илэрхийлжээ.

Ёшихидэ Суга хэлэхдээ:

- Одоогийн байдлаар халдварын байдал мөн хүнд хэвээр байгаа боловч вакцин гарч ирсэн нь хүмүүст итгэл найдвар төрүүлсэн. Токиогийн олимпын ихэнх хөтөлбөрүүд үзэгчгүй зохион байгуулах хэдий ч дэлхийн хэмжээний олон тэрбум үзэгч тэмцээнийг шууд дамжуулалтаар үзэх боломжтой юм. Тамирчдын маань эр зориг хүмүүст итгэл найдварыг төрүүлнэ гэдэгт би итгэж байна гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл