Дундад улс АСЕАН-ны чөлөөт худалдааны бүс 5 нас хүрэв. Энэ нь дэлхийн хамгийн олон хүнтэй чөлөөт худалдааны бүс бөгөөд Дундад улсын гар бие оролцсон анхны чөлөөт худалдааны бүс юм. Энэ нь мөн хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааны үлгэр жишээ бүс болжээ. Дундад улс 5 жил дараалан АСЕАН-ны хамгийн том худалдааны түнш, АСЕАН нь Дундадын гуравдагч том худалдааны түнш юм. Дэлхийн худалдаа арай бага байсан 2014 онд Дундад улс АСЕАН-ны худалдаа олон өөдрөг талтай байсан бөгөөд эхний 11 сард хоёр талын худалдаа 8 хувь орчмын өсөлтийн хурдаа хэвээр хадгалсан юм.
Дундад улс АСЕАН-ны чөлөөт худалдааны бүсэд ахиц гарахад тус дөхөм үзүүлэх зорилгоор Дундад улс, АСЕАН-ы орнууд үндсэн дамнасан банк санхүү, үндсэн дамнасан цахим худалдаа, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын ажил анхны үр дүнд хүрсэн байна.
2015 он бол Дундад улс АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн ажиллагаанд ахиц гарах чухал жил болох бөгөөд худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажиллагаа, харилцаа холбооны бүтээн байгуулалтын талаар хөгжлийн шинэ боломж нээгдэж байна. Эдүгээ Дундад улс болон АСЕАН-ы улс орнууд "Дундад улс-Сингапурын эдийн засгийн бүс"-ийг идэвхтэй бүтээн байгуулж байгаа бөгөөд Дундад улсын Гуаншигийн Наньнингаас урагш Вьетнам, Камбож, Тайланд, Малайз, Сингапур зэрэг орныг холбосон эдийн засгийн гол бүсийг бүтээн байгуулж байна.
