solongonews
Их Британий нийт насанд хүрэгчдийн хагас хувь нь вакцинд хамрагдаад байна
2021-03-30 11:38
Их Британид вакцинжуулалтын ажил эрчимтэй явагдаж байна.

   Их Британий Эрүүл мэндийн яам 03-р сарын 28-ны өдөр Их Британид 03-р сарын 27-ны өдрийн байдлаар нийт 30 сая 150 мянган хүн Ковид-19-ийн вакцины эхний тунгаа тариулсан. Энэ нь нийт насанд хүрэгчдийн 57 хувийг эзэлж байна. Мөн хоёр дахь тунгаа тариулсан хүний тоо 3 сая 527 мянгад хүрч, засгийн газраас хоёр дахь тунг цаг тухайд нь хийлгэхийг баталгаажуулж байна гэж мэдээллээ.

Их Британий Засгийн газрын холбогдох байгууллагын тогтоолоор вакцины эхний тун ба хоёр дахь тунгийн хоорондох зай 12 долоо хоног байх ёстой юм байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл