Дэлхийд од болж буй 13 настай бүргэдчин
2016-01-28 18:33
Баян-Өлгий аймгийн ”13 настай бүргэдчин” хэмээгдэх Н.Айшолпан охин “Sundance” кино наадамд ”The Eagle Huntress” киноныхоо нээлтийн улаан хивсний ёслолд аав ээжийн хамт оролцжээ.
Энэ киног холивудын одод сурталчлах, борлуулахад дэмжин ажиллаж байгаагаас гадна Австралийн нэрт дуучин Sia ч “Angels by the wings” хэмээх шинэхэн дуугаа киноны дуу болгож нээлтээ хийхэд нь анх удаа олны хүртээл болгон дуулсан байна.
Холливудын одод манай алс бөглүү Баян-Өлгий аймагт амьдардаг бяцхан охины тухай киног дэлхий нийтэд түгээхээр гар бие оролцож эхэлсэн нь сайхан санагдлаа.




Зохиогч: Э.Туяа
Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
